Эрхэм хүндэт төгсөгч таныг ШУТИС, ДаТС-ийн 2017-2018 оны хичээлийн жилийн “ХАВАР”-ын улирлын Төгсөлтийн баярын үйл ажиллагаанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Огноо: 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 12:00-15:00 цагт ДаТС-ийн хурлын зааланд

Хөтөлбөр:

11:30-12:00 ДаТС-ийн танилцуулга, видео, дуу
12:00-12:20 Төгсөгч оюутнуудыг хүндэтгэлийн суудалд урих
12:20-12:25 Эрдмийн зөвлөлийн гишүүд, хүндэт зочид, төлөөлөгчдийг хүндэтгэлийн индэрт урих
12:25-12:30 Туг залах ёслол
12:30-12:40 ДаТС-ийн Захирал, доктор, дэд профессор Ц.Батбаатар “Эрдмийн баяр”-ын ёслолын ажиллагааг нээж үг хэлнэ.
12:40-12:45 Монгол Улсын Төрийн дуулал эгшиглэнэ
12:45-12:50 Дархан-Уул аймгийн БСУГ-ын дарга Р.Батжаргал мэндчилгээ дэвшүүлнэ.
12:50-12:55 АНУ-ын элчин сайдын яам Энхтайвны корпусын хөтөлбөр, сургалт хариуцсан дарга Эйнсворд Гровер
12:55-13:00 Төгсөгчдийн эцэг, эхийн төлөөлөл хүндэтгэл үзүүлж үг хэлнэ. /Д.Отгончулуун/
13:00-13:05 Төгсөгчдөд диплом олгох Захирлын тушаалыг дэд захирал доктор Я.Батцэцэг уншиж танилцуулна.
13:05-13:10 ШУТИС-ийн шилдэг болон “ОНЦЛОХ” дипломтой төгссөн төгсөгчдөд диплом гардуулах үйл ажиллагаа
13:10-13:15 ШУТИС-ийн Шилдэг төгсөгч Ганбатын Нанжид үг хэлнэ.
13:15-13:18 “ОНЦЛОХ” дипломтой төгсөж буй төгсөгчдийг төлөөлөн Батдэлгэрийн Оюунчимэг үг хэлнэ.
13:18-13:20 Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн сургалтын менежер Б.Байгальмаа үг хэлнэ.
13:20-13:25 ДаТС-ийн төгсөгч Сэргэлэн ая дууны мэндчилгээ дэвшүүлнэ.
13:25-13:45 Магистрын төгсөгчдөд диплом гардуулах үйл ажиллагаа
13:45-13:50 Магистрын төгсөгч оюутан мэндчилгээ дэвшүүлнэ.
13:50-14:20 Бакалаврын төгсөгчдөд диплом гардуулах үйл ажиллагаа
14:20-14:25 Төгсөгч оюутнуудын тангараг өргөх ёслол
14:25-14:30 Залуучууд театрын дуучин СТА Б.Соронзонболд ая дууны мэндчилгээ дэвшүүлнэ.
14:30-14:40 Тангараг өргөсөн нийт оюутнуудыг төлөөлөн Ж.Мягмарсүрэн үг хэлнэ.
14:40-14:50 Ёслолын ажиллагааны хаалт
14:50-15:00 ДаТС-ийн оюутны сүлд дууг нийт төгсөгчид болон эрдэмтэн багш нар дуулна.
Жич: Эрдмийн зөвлөлийн гишүүд болон төгсөгчид ёслолын хувцастай ирнэ.

ШУТИС, ДаТС-ийн Төгсөлтийн үйл ажиллагааны дэг

1. ШУТИС ДаТС-ийн диплом гардуулах ёслолын ажиллагаа батлагдсан хөтөлбөр, хуваарийн дагуу явагдана. 2. Диплом гардуулах ёслолын ажиллагаанд төгсөгчид албан ёсны хүндэтгэлийн хувцастай ирнэ.
3. Төгсөлтийн ёслолын хувцасыг зэрэг, цол олгох арга хэмжээний үеэр өмсөх бөгөөд ёслолын хувцасыг бүрэлдэхүүн сургуулийн дипломын нарийн бичгийн даргаас авна.
4. Төгсөгчид нь өмсгөлдөө гүн хүндэтгэлтэй хандаж, ёслолын ажиллагааны туршид дараах дэг журмыг баримтална. Доктор, Магистр-Өмсгөл, малгайг бүрэн өмссөн байна. Нөмрөгийг доктор, магистрын зэргийн диплом авсны дараас өмсөнө. Малгайн цацгийг цол, зэрэг гардан авахаас өмнө малгайны баруун тал руу нь унжуулсан байдлаар өмсөх бөгөөд цол, зэрэг гардан авсны дараа зүүн тал руу нь байрлуулах бөгөөд энэ нь доктор, магистрын зэрэгтэй мэргэжилтэн болсныг илтгэнэ. Бакалавр- Ёслолын ажиллагааны эхэнд зөвхөн өмсгөлийг өмссөн байх бөгөөд диплом, энгэрийн тэмдэгийг гардан авсны дараа малгайг өмсөнө. Малгайны цацаг зүүн тал руугаа унжсан байна.
5. Төгсөгчид төгсөлтийн ёслолын ажиллагаа эхлэхээс 30 минутын өмнө ирсэн байна.
6. Төгсөлтийн ёслолын үйл ажиллагаа эхлэхээс өмнө хөтлөгчид оролцогчдод үйл ажиллагааны дэгийг танилцуулна.
7. Хөтлөгчид тушаалын дагуу анги мэргэжлээр нь төгсөгчдийн нэрсийг дуудна.
8. Төгсөгчид дипломоо гардан авахдаа тайзны баруун талаар гарч дипломоо гардан авсны дараа малгайны цацгийг зүүн талд шилжүүлэн сургуульдаа хүндэтгэл үзүүлнэ.
9. Монгол улсын төрийн далбаа, Дархан-Уул аймгийн туг болон ШУТИС-ийн туганд мэхийн ёсолж тайзны зүүн талын хаалгаар бууж нэг урсгалаар буцан суудалдаа сууна.
10. ДаТС-ийн “Төгсөгчдийн тангарагийн үг”-ийг хөтлөгчийн зааврын дагуу нэгэн зэрэг хэлнэ.
11. Төгсөгчид малгайг нэгэн зэрэг хөтлөгчийн зааврын дагуу нэгэн зэрэг дээш шиднэ.
12. Төгсөгчид ёслолын ажиллагааг дуустал гаргахгүй байх ба үйл ажиллагаа дууссаны дараа дурсгалын зургаа авахуулна.
13. Ёслолын ажиллагааг дуустал хаалга онгойлгохгүй.
14. Төгсөгчид диплом хүлээлгэн өгсөн баримтанд гарын үсэг зурж баталгаажуулна.
15. Төгсөлтийн ёслолын ажиллагааны дараа ёслолын хувцасыг сургуулийн дипломын нарийн бичиг нарт хураалган, няравт хүлээлгэн өгнө.

Сургалтын алба