ДаТС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн нээлтийн үйл ажиллагаа ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

Уг арга хэмжээнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, Дархан-Уул аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга П.Баярсайхан, Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Н.Цасчихэр, Боловсрол, соёл урлагийн газрын дарга Р.Батжаргал болон бусад зочид төлөөлөгчид уригдан ирж хүндэтгэлийн үг хэллээ.
8
12

Шинэ элсэгчдийг төлөөлөн тус сургуулийн лицей сургуулийг төгссөн, ЭЕШ-ын 712 оноо авч төрөлх сургуулиа сонгон Машин үйлдвэрлэлийн технологи ангид элсэн орсон Д.Лхагвасүрэн, төгсөгчдийг төлөөлөн Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-ийн Хөгжлийн бодлогын хэлтсийн дарга Н.Ганбаяр нар мэндчилгээ дэвшүүллээ.

Иргэний ба үйлдвэрийн барилга инженерийн I курст элсэгч оюутан Болдын Үүрцайхад шинээр элссэн сурагчдад олгодог ШУТИС-ийн Захирлын нэрэмжит тэтгэлэг олгох, суралцах хугацаандаа сурлага, спортын үнэмлэхгүй  амжилт гаргасан 7 оюутанд кредитийн урамшуулал олгох батламжийг тус тус гардуулж, ДаТС-ийн Захирлын нэрэмжит хуудсанд бичигдсэн 19 оюутны тушаалыг уншиж танилцууллаа.

Шинээр элсэгч болон эцэг, эхчүүдэд зориулан мэргэжил сурталчлах нээлтэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж, клуб дугуйлангууд гишүүнчлэлийн тоогоо нэмэгдүүллээ.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр Дархан-Уул аймгийн Залуучууд театрын уран бүтээлчид ирж урлагийн үзүүлбэрээ танилцуулан баяр дээр баяр нэмсэн явдалд талархал илэрхийлье.
13
5910211417192018
41516

672

Дэлхийн жишгээр сурч, сэтгэж, бүтээцгээе
Зохион байгуулагч: Суурь Шинжлэх Ухааны Тэнхим