Эрдэмтэн багш, судлаач оюутнуудын анхааралд!

Эврика-2018 ЭШХ-ын 1-р шатны шалгаруулалтыг сургууль дотроо зохион байгуулаад 2 -р шатанд оролцуулах тул Хүн-нийгэм /гэгээрэл, боловсрол, соёл хүмүүжил/, Дэд бүтэц /барилга хот төлөвлөлт, зам тээвэр аялал жуулчлал, эрчим хүч/, Улс ардын аж ахуй /хөрөнгө санхүү, үйлчилгээ, үйлдвэрлэл/ салбар тус бүрээс   1 дүгээр шатанд шалгарсан:
- Оюутан судлаач /бакалавр/
- Залуу судлаач /магистрын зэрэгтэй/
- Эрдэмтэн судлаач /доктороос дээш эрдмийн зэрэгтэй/-дын нэрсээ 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл ЭШИГ-т ирүүлнэ үү. Бид бүртгэлийг нэгдсэн журмаар онлайнаар зохион байгуулагч байгууллагын сайтад оруулна. Хуралтай холбоотой мэдээллийг http://www.myf.mn/n/d1bo линкээр үзнэ үү. Сэдвийн задаргаа дэлгэрэнгүй байгаа.
Шагналын сан:
  • Шилдэг 3 оюутан тус бүр – 2,000,000 төг /гадаад, дотоодод магистрантад суралцах 100% тэтгэлэг олгоно/
  • Шилдэг 3 залуу багш судлаачид тус бүр – 3,000,000 төг
  • Шилдэг 3 эрдэмтэн судлаачид тус бүр – 5,000,000 төг