”Оюутны нэг өдөр ” өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа

2018 оны X сарын 2-ны өдөр 1900-2200 цагийн хооронд ДаТС-ийн дотуур байрны  оюутан залуусын танин мэдэхүйн мэдлэгийг дээшлүүлэх улмаар өөрийгөө хэрхэн хөгжүүлэх, бие даан амьдрах арга ухааны талаархи мэдлэгийг өргөтгөх, танин мэдүүлэх, хүмүүжил төлөвшилд нь нөлөөлөх зорилгоор  “Соёх-Эрэн” НҮТББ, оюутны дотуур байрны эрхлэгч С.Отгонгэрэлтэй хамтран ”Оюутны нэг өдөр ” сэдэвт өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Уг арга хэмжээ нь дараах агуулгын хүрээнд зохион байгуулагдсан. Үүнд:

Ж.Каламхас “Шинэ зууны оюутан” сэдвийн хүрээнд оюутан гэж хэнийг хэлэх вэ?, оюутан насны онцлог, бүтээлч оюутны 7 дадал түүнийг амьдрал хэрэгжүүлэх Шон Коввигийн аргачлал,

Д.Дунгаамаа багш “Хувийн зохион байгуулалт ба цаг ашиглалт” сэдвийн хүрээнд хувийн зохион байгуулалт гэж юу вэ?, хувийн зохион байгуулалтыг хэрхэн сайжруулах вэ?, цагаа яаж зөв зохион байгуулж, төлөвлөсөн ажлаа цагтаа хэрхэн амжуулж сурах вэ?,

М.Ундрал “Архи хүний бие махбодид нөлөөлөх нь” сэдвийн хүрээнд архидан согтууруулах тухай хууль, архины нийгэм болон хувь хүнд үзүүлэх хор нөлөө, архигүй эрүүл амьдралын чанарын талаар сонирхолтой лекцүүдийг уншин, оюутан залуусын талархал ихэд хүлээсэн сайхан ажил болж өндөрллөө.
231