Доктор Ш.Бүрэн ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол хүртлээ

Германы Усны холбооны Төв Азийн хэлтсийн дарга, Герман-Монголын хамтарсан Мо-Мо төслийн Герман талын зохицуулагч доктор Ш.Бүрэн ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол хүртлээ.

2004 оноос эхлэн ХБНГУ-ын Усны нөөцийн нэгдсэн менежментийн Мо-Мо-1,2,3 төсөл нь Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуультай хамтран амжилттай ажиллаж ирсэн бөгөөд төслийн хүрээнд тус сургуулийн 2 төгсөгч докторын зэрэг амжилттай хамгаалсан төдийгүй, бохир усыг ашиглан мод услах сургалтын полигон, “Усны химийн лаборатори” зэргийг хамтран байгуулсан байна. Энэ төсөл нь Монгол улсын бусад их дээд сургуулиуд, Дархан-Сэлэнгийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй олон аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, Монгол орны усны нөөцийн менежментийг сайжруулах чиглэлээр тодруулбал, Хараа голын сав газрын байгалийн ус болон Дархан хот орчмын худгийн усны найрлага шинж чанар, гүний усны мониторинг, Дархан хотын цэвэр усны алдагдлыг тодорхойлох зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг амжилттай сайн гүйцэтгэсэн байна.
1 32

Сургуулийн Захиргаа
Эрдмийн Зөвлөл