“ДЭЛХИЙН ЧАНАРЫН ӨДӨР – 2018” ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛЫН УДИРДАМЖ

Зохион байгуулагч: Дархан-Уул аймаг дахь Стандарт, Хэмжилзүйн Хэлтэс

Хамтран зохион байгуулагч: 

  • ДДС ТӨХК
  • ШУТИС-ийн ДаТСургууль

Хамтран 2018 оны Дэлхийн чанарын өдрийг тохиолдуулан “Итгэлцэлд суурилсан соёлыг бий болгоё” сэдэвт онол практикийн бага хурлыг зохион явуулна.

ЗОРИЛГО: Үндэсний үйлдвэрлэлийн ажил үйлчилгээний чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, экспортын чадавхыг нэмэгдүүлэх, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хянан шинжлэх тогтолцоо HACCP, чанарын удирдлагын ISO9000, байгаль орчны удирдлагын ISO14000 тогтолцоог нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх, бүтээгдэхүүний төгс чанарын талаарх ойлголтын хүрээг тэлэх

Хамрах хүрээ: Дархан-Уул аймагт үйл ажиллагаа эрхлэн явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, үйлдвэр аж ахуйн нэгжүүд, их дээд, мэргэжлийн сургуулиудын салбарт ажиллаж, суралцаж буй албан хаагч, багш оюутнууд.

Агуулга: Дархан-Уул аймагт “Итгэлцэлд суурилсан соёлыг бий болгоё”сэдэвт тулгамдсан асуудлуудаар практик үйл ажиллагаанаас олж авсан мэдээллийг судалгааны арга зүйгээр гаргаж чадсан, цаашид  практикт хэрэглэх ач холбогдолтой, бүтээгдэхүүний төгс чанарын талаар судалгаа хийх, дүгнэлт гаргах, стандартын хэрэглээ, түүнийг сайжруулахад санал дэвшүүлэх зэргийг тусгасан байна.

Бүтээлд тавигдах шаардлага: 

  1. Эрдэм шинжилгээний өгүүлэл (ЭШӨ) нь дараах хэсгүүдтэй байна.
    • Өгүүллийн нэр
    • Зохиогчийн овог, нэр, хаяг
    • Өгүүллийн хураангуй
    • Түлхүүр үг
    • Судалгааны үндэслэл
    • Судалгааны арга, аргачлал
    • Судалгааны үр дүн, хэлцэмж
    • Дүгнэлт
    • Ном зүй
  1. ЭШӨ нь хураангуй, түлхүүр үг, оршил, текст, зураг (график болон фото зураг), хүснэгт, дүгнэлт, ишлэл татсан ном, зохиолын нэрс, зохиогчийн товч намтрыг оролцуулан 297×210 мм (A4) хэмжээтэй 5 хуудсанд багтсан байна.
  2. Өгүүллийг зөвхөн MSWord 2003–аас хойших хувилбараар *.doc буюу *.docx өргөтгөлтэй форматыг ашиглан Times new roman фонтоор бичнэ.
  3. Зүйл нь шинэ мөрнөөс, мөрний эхнээс эхлэх ба мөрүүд хоорондоо 1 space зайтай байна.  Мөрүүд нь баруун, зүүн талдаа зэрэгцэн бичигдэнэ.
  4. ЭШӨ-ийн хураангуйг 15 мөр, 200 үгэнд багтааж Англи, Монгол хэлээр бичнэ.
  5. Өгүүлэлд 4-5 түлхүүр үг хэрэглэнэ. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэр үг, нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна.
  6. Бүх математик бичлэгүүд MSEquition, MathType, LaTex програмаар бичигдэх бөгөөд ердийн математик бичиглэл 12 pt өндөртэй байна. Томьёо нь дээд, доод талаасаа 12 pt зайтай байх ба мөр голлон бичигдэнэ. Томьёоны дугаарыг тухайн мөрний төгсгөлд бага хаалтанд бичнэ.
  7. Фото зураг, зураг, хүснэгт нь зөвхөн хар, цагаан өнгөтэй байна. Scanner ашиглаж оруулсан бүдүүвч зураг болон фото зураг нь 300 dpi нягтралшилтайгаар зургийн *.TIF, *.JPG, *.BMP, *.GIF өргөтгөлтэйгээр буулгагдаж текстэн дотор мөр голлон байрласан байна. Зураг дээрх үсэг, тооны өндөр нь ерөнхий текстийн үсэгний өндөртэй тэнцүү байх буюу 85 %-иас бага байж болохгүй.
  8. Эх бичлэг дотор ашигласан хэвлэлийг (Pearce et al., 1994; Pearce, 1994) байдлаар бичнэ.
  9. Ашигласан хэвлэлийн жагсаалт
  10. Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.
  11. Зааврын дагуу бичигдсэн файлыг зарлагдсан электрон шуудангийн хаягаар холбогдох ажилтанд илгээнэ.
  12. Илтгэлийг нийтийн хүртээл болгох, хэвлэн нийтлэх ажлыг зохион байгуулах тал хариуцна.
  13. Илтгэлийн эмхэтгэл хэвлэлтийн зардлыг ОПБХуралд оролцогч хариуцна.

Шагналын сан:       

Багш, албан хаагч

I – байр: өргөмжлөл, мөнгөн шагнал
II – байр: өргөмжлөл, мөнгөн шагнал

Оюутан, суралцагчид 

I – байр: өргөмжлөл, мөнгөн шагнал
II – байр: өргөмжлөл, мөнгөн шагнал

Хурал хийх хугацаа, байр: “Дэлхийн чанарын өдөр-2018” онол практикийн бага хурлыг 2018 оны 11-р сарын 02-ны өдөр 13.00 цагт ШУТИС, ДаТС-ийн хурлын танхимд зохион байгуулна.

Илтгэл хүлээн авах хугацаа, хаяг:

Бүртгэл, бүтээлийг хүлээн авах хугацаа: 2018 оны 10 дугаар сарын 22-26-ны хооронд

Онол практикийн бага хуралд оролцох бүтээлийг нэгтгэх:

  • Илтгэлийг хэвлэмэл болон файлаар 2018 оны 10 сарын 29-өөс өмнө хүлээн авч, хурлын өмнө илтгэлийн хөтөлбөр гарсан байна.
  • Илтгэлээ ДаТС-ийн хичээлийн 2-р байрны 106 тоот өрөөнд биеэр авчирч өгөх буюу мэйл monhoo_h87@stda.edu.mn хаягаар илгээж болно. Шаардлага хангасан шилдэг илтгэлүүдээр эмхэтгэл гаргана. Утас: +(976) 99124076, +(976) 89992244, +(976) 99376045