“Хүүхдийн болон эмчилгээний хоол, зохицуулах үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэлийн чиг хандлага” сэдэвт семинар зохион байгууллаа.

2018 оны 11 сарын 17 нд “Хүүхдийн болон эмчилгээний хоол, зохицуулах үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэлийн чиг хандлага” сэдэвт семинарыг ШУТИС ДаТС, ДУА-ийн Тогоочдын Холбоо, ДУА-ийн Эрүүл Мэндийн газрууд хамтран зохион байгууллаа. Семинарт Дархан сум, Шарын гол сумын  цэцэрлэг,  сургуулийн цайны газрын тогооч,  эмч нар оролцож, Солонгосын хоол хүнсний шим тэжээлийн удирдлага, эмчилгээний хоолны онцлог, зохицуулах үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэлийн чиг хандлага, хоол хүнсний аюулгүй байдал зэрэг сэдвүүдээр илтгэл, лекц сонслоо. Мөн технологийн карт зохиох, хоолны илчлэг чанарыг тооцох дадлага хичээлийг явууллаа.  Энэхүү семинарт КОЙКА-сайн дурын гишүүн  Квон Кён Сүк,  ШУТИС, ДаТС-ийн Док (Ph.D) Р. Цэцэгмаа, Док (Рh.D) Б. Оюунчимэг, Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн багш Г.Энхмаа, Нийгмийн Эрүүл Мэндийн хүн амын хоол тэжээл үндэсний хөтөлбөрийн зохицуулагч Т. Байгальмаа, Монголын Тогоочдын Холбооны Дархан-Уул аймаг дахь салбар зөвлөлийн дарга В. Доржбаатар, Дорнод Сибирийн Технологийн Их Сургуулийн аспирант Д.Лхагвадолгор, Монголын мастер тогооч Б. Мягмарсүрэн нар илтгэл тавьж, дадлага хичээлийг явууллаа.  Сургалт семинарын дараа цэцэрлэг, сургуулийн тогооч, эмч нар ШУТИСын ДаТСын “ Шим тэжээл судлал”-ын лабораторын үйл ажиллагаатай  танилцлаа.
1 2 3 4