ШУТИС – ДаТС, Оюутны Зөвлөл хамтран уламжлал болгон зохион байгуулдаг ОЮУТНЫ ХӨГЖИЛ-2018 форумыг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт ДаТСургуулийн Оюутны зөвлөлийн гишүүд, оюутан залуусын дуу хоолой, манлайлал болсон 60 гаруй оюутнууд, сургуулийн салбар нэгжүүдийн төлөөллүүд тодруулбал Захиргааг төлөөлөн сургуулийн захирал доктор, дэд профессор Ц.Батбаатар, доктор, дэд профессор Я.Батцэцэг, Сургалтын албыг төлөөлөн сургалтын чанар хариуцсан ажилтан С.Ундрах, Номын санг төлөөлөн ахлах номын санч М.Саруул, Багш нарын төлөөлөл СШУТ-ийн багш Ж.Каламхасс нар оролцлоо.

Форумын үеэр ЭХМ-2 ангийн оюутан Г.Ган-Уянга, ЦС-1 ангийн оюутан Ану-Үжин нар ая дууны мэндчилгээ дэвшүүлж нийт оролцогчдын дунд

  • Сургалтын орчинг сайжруулахын тулд хийх шаардлагатай ажил бүтээн байгуулалт,
  • Оюутны сурлагын чанарт сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлүүд тэдгээрийг шийдэх арга зам
  • Оюутны хөгжих чөлөөт цагаа зөв боловсон үр дүнтэй өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд яах вэ?
  • Оюутны байгууллагын бүтэц бүрэлдэхүүн түүнд тавигдах шаардлага хийх ажлын төлөвлөгөө

гэсэн үндсэн 4 сэдвийн хүрээнд олон олон санал санаачлагуудыг хэлэлцлээ.
1 2 3 4 5