АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны төлөөлөгчид Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд ажлын айлчлал хийлээ

Монгол дахь АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах албаны дарга Роберт Тэйт болон Америкт төгсөгчдийн холбооны гишүүд 2018.11.29-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд ажлын айлчлал хийж АНУ-ын элчин сайдын яам болон ДаТС-ийн хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр АНУ-ын Элчин сайдын яам болон Америкт төгсөгчдийн холбоотой хамтарсан “Мэргэжил зөв сонголт-Гэрэлт ирээдүй”, АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ? сэдэвт лекцүүдийг Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад танилцууллаа.
1 2 3 4 5