Харилцааны англи хэлний хичээлээр мэтгэлцээний тэмцээн зохион байгуулагдлаа

‘’ Thanks giving’’ буюу “Талархалын баяр “ –ыг тохиолдуулан    “Харилцааны англи хэл”  судалж буй оюутнуудын дунд   ‘Education” сэдвийн хүрээнд мэтгэлцээний тэмцээнийг  амжиллтай зохион байгууллаа.  Уг тэмцээнд “ Colors”, “ Friends”, “Donuts”, “Students”, “Dream” багууд оролцож, Donuts баг 26,5 оноогоор тэргүүн байр эзэллээ. Тэмцээнийг Полиглот сургалтын төвийн багш Д.Бямбахүү, ДЦС-3 курсын оюутан Золбаяр, сургалтын мастер Д.Энхбаяр нар шүүж, багш Б.Сувд-Эрдэнэ хөтлөн явууллаа. Уг тэмцээнд оролцсон багууд багийн мэндчилгээ, багийн ахлагч нарын асуулт хариултын мэтгэлцээн, багуудын дундах асуулт хариулт, үг таах тэмцээн, үгийн сүлжээ бөглөх гэсэн төрлүүдээр өрөлдсөн ба тэмцээнд оролцож буй багуудаа бусад оюутнууд үзэгчдийн суудлаас хөгжөөн дэмжиж оролцлоо. “Colors” багийн мэндчилгээ, “Donuts” багийн ахлагч Т.Анарын бусад багийн ахлагч нарын хариултанд няцаалт өгч англиар чөлөөтэй ярьж буй чадвар, “Friends’’ баг цөөхөн гишүүнтэй хэдий ч хамгийн олон үг тааж, үгийн баялаг арвин сантайгаа харуулсан зэрэг нь уг тэмцээний онцлог зүйлүүд байлаа. Тэмцээнд оролцсон болон дэмжсэн оюутнууддаа талархал илэрхийлж ЦС-1 Э.Ану-Үжин англи дуугаар ая дуу өргөлөө. Тэмцээнд түрүүлсэн болон оролцсон багууддаа баяр хүргэж, улам их амжилт хүсье.
1 2 3 4