Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн “Оюутны спортын 6 төрөлт дөрөв дүгээр их наадам” амжилттай зохион байгуулагдаж ДаТС-ийн баг тамирчид амжилттай оролцлоо.

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 60 жилийн ойг угтан зохион байгуулсан “Оюутны спортын 6 төрөлт IY дүгээр их наадам” амжилттай зохион байгуулагдаж ДаТС-ийн баг тамирчид амжилттай оролцлоо.

Уг спортын их наадамд Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн болон салбар 11 сургуулийн 700 гаруй түүн дотор ДаТС-ийн 60 гаруй баг тамирчид дөрвөн багшийн удирдлага дор спортын 6 төрлөөр 2018 оны 11 дүгээр сарын 5 ны өдрөөс 11 сарын 19 ны өдрүүдэд оюун ухаан, авьяас чадвар, авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан өрсөлдөж шилдгүүдэд шалгарч медальт байр өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдав.

Сагсан бөмбөгийн эмэгтэй төрөлд Э. Оюунжаргал /ЦС-3/ ахлагчтай баг тамирчид III байр хүрэл медаль өргөмжлөл мөнгөн шагнал
Үндэсний бөхийн төрөлд Х. Нямдорж /УУЦТТИ-2/ шөвгийн 4 хүрэл медаль өргөмжлөл мөнгөн шагналаар тус тус шагнагдав.

Багийн нийлбэр дүнгээр ДаТС баг тамирчид 6-р байрт шалгарлаа.
1 2 3 4 5

Нийт оролцсон баг тамирчдад сурлага, спортын өндөр амжилт хүсье.
СШУТэнхим, Оюутны зөвлөл, Тамирчин клуб