Сургуулийн цагдаа “АХА” тэмцээний нэгдүгээр шатанд амжилттай оролцлоо.

Дархан-уул аймгийн ГХУСАЗСЗ, Цагдаагийн газар, БСУГ, ГБХЗХГ –аас ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулсан Монгол улсын засгийн газрын 2018 оны “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах” тухай 01 тоот албан даалгавар, “Сургуулийн цагдаа” эргүүл ажиллах журмын хэрэгжилтийг хангах, хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр иргэдэд хууль тогтоомжийг сурталчлах, хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдох, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой “СУРГУУЛИЙН ЦАГДАА” асуулт хариултын “АХА” тэмцээнд ДаТС-ийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургуулийн сурагчид оролцож I шатанд 11а ангийн сурагч Б.Билгүүн, Э.Тэмүүжин, 10а ангийн сурагч М.Монголжин нар шалгарч II шатны шалгаруулалтад амжилттай оролцлоо.

Сэдвийн хүрээнд мэдлэг, мэдээллээ бусдадаа түгээж оролцсон нийт сурагчдадаа болон зохион байгуулсан Ж.Каламхас багшдаа баярласан талархсанаа илэрхийлье.
1 2 3 4 5 6