ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 44 дэхь удаагийн төгсөлт боллоо

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн 44 дэхь удаагийн төгсөлтийн үйл ажиллагаа 2019 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

2018-2019 оны хичээлийн жилийн намрын улиралд 36 магистрын зэргийн, 96 бакалаврын зэргийн дипломтой төгсөгч төгссөнөөс “Халаалт агаар сэлгэлтийн инженер” мэргэжлийн ангийн төгсөгч С.Гааньдиймаа 3.85 сурлагын голч үнэлгээтэй суралцаж онцлох дипломтой төгсч, “Цахилгаан систем” мэргэжлийн ангийн төгсөгч Э.Баярмаа ШУТИС-ийн “Шилдэг төгсөгчөөр” шалгарлаа.

Төгсөлтийн ёслолын үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн  дарга Н.Цасчихэр болон төгсөгчдийн эцэг, эх, ДаТС-ийн Эрдмийн Зөвлөлийн гишүүд,  профессор багш, оюутнууд оролцлоо.
17 18 19 20 21 22 23 24 25 27 28 29 30 31 32 33

Нийт төгсөгчиддөө баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дэлхийн жишгээр сурч сэтгэж бүтээцгээе.