2013 оны ЭХМ мэргэжлээр төгссөн төгсөгчид дотуур байрны номын санг тохижуулж, ирээдүй хойч үеийн залуустаа оюуны хөрөнгө оруулалт хийлээ

2013 оны эрчим хүчний менежмент мэргэжлээр төгссөн төгсөгчид сэтгэл зүрхээрээ нэгдэн хамтын хүч санаачлагаар ДаТСургуулийн Дотуур байрны номын санг тохижуулж, ирээдүй хойч үеийн залуустаа оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Уг ажлын хүрээнд бид сургуульдаа хайртай амлалтандаа заавал хүрнэ, залуу хүний заавал унших 100 ном зэрэг аяныг өрнүүлж ном хандивласнаас гадна номын сангийн өрөөний дотоод засварын ажил, номын тавиур, цахилгааны шинэ холболтын ажлуудыг хийж гүйцэтгэв.

Мэргэжилдээ эзэн байхыг
Мэрийсэн зүйлийнхээ эцсийг нь үзэхийг
Хамт олны нэг байхын сайхныг
Хамтдаа хичээвэл юуг ч бүтээж болдгийг оюутан дүү нартаа ойлгуулж, ухааруулж чадсан тус аяны санаачлагч Лектор, сургагч багш Дамдиндорж Хүрэлбаатар болон Л.Отгончимэг багштай ЭХМ-2013 онд төгссөн ангийн хамт олондоо сургуулийн нийт оюутан, эрдэмтэн багш нар, хамт олны зүгээс талархсанаа илэрхийлье.
1 2 3 4 5 6 7

Номын цагаан буян дэлгэрэх болтугай.