Барилгын материал судлалын төвийн нэрэмжит постер буюу ханын илтгэлийн уралдааны удирдамж

Зорилго:

“Барилгын материал судлалын төв”-ийн нэрэмжит “Постер буюу ханын илтгэл”-ийн уралдаанд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн эрдэмтэн, профессор, багш судлаачдын оюуны бүтээлийг сурталчлах, эрдэм шинжилгээ, инновацийн ажлыг хөхүүлэн дэмжих, онол практикийн уялдаа холбоог сайжруулах,  сургалт, судалгаа, бизнесийн байгууллага, судлаачдын хамтын ажиллагааг хөгжүүлэх, туршлага солилцож, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд энэ уралдааны зорилго оршино.

Хамрах хүрээ:

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн профессор, багш судлаачид

Зохион байгуулагч:

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөл, Технологийн салбар, Барилгын материал судлалын төв

Илтгэл хүлээн авах хугацаа:

2019.02.14-нд 1-р шат (Илтгэлийг бүрэн эхээр файлаар үзнэ)

2019.02.28-нд 2-р шат (Ханын илтгэлийг авна)

Удирдамжийг энд дарж татаж авч үзнэ үү.