Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүлэв

ДаТС-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан багш, ажилчдыг 2019 оны 1-р сарын 28-ны өдөр хүлээн авлаа.

Энэ үеэр Захирал Ц.Батбаатар нохой жилд хийж бүтээсэн ажил болон гахай жилд хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцууллаа.

ДаТС-ийн ахмадын Зөвлөл нь сайн дурын үндсэн дээр 2013 оноос эхлэн байгуулагдсан бөгөөд Ч.Зунгарай нь хамт олны саналын дагуу ДаТС-ийн ахмадын зөвлөлийн даргаар ажиллаж байна.

Хүлээн авалтын үеэр уламжлал ёсоор 80 нас хүрч байгаа П.Эрдэнэбат, Д.Нямдаваа нарт ахмадын зөвлөлөөс  “Насны хишиг” хүндэтгэлийг үзүүллээ.

1 3 4 5