Оюутнуудад зориулсан бие даалтын өрөөний нээлт боллоо

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн номын сангийн 3-р давхарт сургуулийн захиргаа, номын сангийн хамт олон санаачлан хамтын ажиллагаатай байгууллага болох Мобиком, Голомт_банк-ны дэмжлэгтэйгээр оюутнуудадаа зориулан Бие_даалтын 6 өрөөг засварлаж тохижуулан нээлтийн үйл ажиллагааг 2019 оны 02-р сарын 20-ны өдөр хийлээ.

Уг бие даалтын өрөө нь оюутнууд ганцаараа болон багаар ажиллах, курсын төсөл, дипломын төсөл хийх, зураг зурах зэрэг тав тухтай орчин бий болж байгаагаараа онцлог юм.

Оюутан та бүгд сургуулийнхаа moodle системээр нэвтрэн орж, өрөөгөө сонгон, урьдчилан цаг авч бие даалтын өрөөгөөр үйлчлүүлэх боломжтой.

Энэхүү өрөөнүүдийг засаж тохижуулахад засвар үйлчилгээ хийсэн сургуулийн санхүү, үйлчилгээний албаны хамт олон, хамтран ажиллагч байгууллага болох Голомт банк, Мобиком компанийн захиргаанд нийт оюутнуудыхаа нэрийн өмнөөс талархал илэрхийлье.
IMG_0261 (1)_1

IMG_0274_2IMG_0265_2IMG_0270_2IMG_0273_2

Номын цагаан буян дэлгэрэх болтугай

 Сургуулийн Захиргаа

 Номын сан