ДАРХАН – УУЛ АЙМГИЙН ИДМСК – ИЙН БАГШ, АЖИЛЧДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ТЭМЦЭЭНҮҮД ЭХЭЛЛЭЭ

Дархан – Уул аймгийн 2018 – 2019 оны хичээлийн жилийн ИДМСК –ийн багш, ажилчдын дунд зохион байгуулагддаг спортын тэмцээн 2019 оны 2 –р сарын 22, 23 ны өдрүүдэд гар бөмбөгийн төрлөөр эхэллээ. Уг тэмцээнд ШУТИС –ийн ДаТС, ХААИС –ийн АЭБС, АШУҮИС –ийн Дархан салбар, Уул уурхай Эрчим хүчний Политехник коллеж, Дархан – Өргөө Политехник коллеж, МСҮТ, Дархан Дээд сургуулиудын нийт 7 –н эрэгтэй эмэгтэй баг тамирчид хурд хүч,  авхаалж самбаа, ур чадвараа гарган өрсөлдөснөөс ШУТИС –ийн ДаТС –ийн Б. Батсайхан ахлагчтай эрэгтэй, Л. Оюунчимэг ахлагчтай эмэгтэй баг тамирчид хос хүрэл медалийн эзэд боллоо.

            ИДМСК –ийн багш, ажилчдын дунд зохион байгуулагдах спортын тэмцээн сагсан бөмбөг, ширээний теннис, шатар, “Дархан хавар” явган аялал гэсэн төрлүүдээр 3, 4, 6 саруудад үргэлжлэн явагдана.
9_1
IMG_0298_11
8_1
7_1 3_1 4_1 6_1

 Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.

 Сургуулийн захиргаа

СШУТэнхим