Нээлттэй хичээл амжилттай болж өндөрлөлөө

СШУТ-ийн ахлах багш М.Дэлгэрмаа “Математик 2” хичээлээр “Олон хувьсагчийн функц, түүний хязгаар, функцийн тухайн уламжлал” сэдэвт нээлттэй хичээлийг сургуулийнхаа нийт профессор, багш нарын дунд амжилттай зохион байгууллаа.
IMG_0343_1 IMG_0346_2Нээлттэй хичээл нь, инженерийн боловсролын CDIO- стандарт арга технологи, сургалтын идэвхитэй арга хэлбэрүүдийг ашиглаж оюутны суралцах идэвхийг өрнүүлсэн, инженер болох оюутнуудад бодит амьдрал дээрх асуудлыг шийдэх арга, шаардлагатай чадваруудыг хөгжүүлж болохыг харуулсан сайн хичээл болсныг оюутан багш нар бахдан сайшааж байв.
IMG_0349_3 IMG_0350_5Нээлттэй хичээл амжилттай зохион байгуулсан ахлах багш М.Дэлгэрмаа болон хүрэлцэн ирж, санал бодлоо хуваалцсан нийт профессор, багш нартаа ажлын өндөр амжилт хүсье

СШУТ-ийн хамт олон