ДаТС-ийн хамт олон урлагийн авъяас, чадвараа сорин өрсөлдлөө

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль үүсгэн байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан ДаТС-ийн хамт олны дунд зохион байгуулсан “Урлагийн наадам-2019” тэмцээн 2019.03.01-ний өдөр амжилттай болж өнгөрлөө.

Тэмцээн 9 төрлөөр зохион байгуулагдаж нийт 7 баг оролцож аъяас чадвараа сорин өрсөлдсөнөөс багийн дүнгээр Захиргаа, сургалтын алба, номын сангийн хамт олон “Тэргүүн” байр, Санхүү, үйлчилгээний албаны хамт олон “Дэд” байр, Инженерчлэлийн салбарын хамт олон гуравдугаар байр эзэллээ. Урлагийн наадмын шилдэгүүдээр Уран уншлага – Я.Бат-Очир, Гоцлол хөгжим         – Ч.Алтантүрүү, Гоцлол бүжиг – С.Алтанцоож, Гоцлол дуу – С.Саруулболд,  Дуэт дуу – Х.Жанчивдорж, Ц.Батцэцэг, Цэнгээнт бүжиг-Санхүү, үйлчилгээний алба, Хамтлаг дуу-Технологийн салбар, Хамтлаг бүжиг-Санхүү, үйлчилгээний алба тус тус “Тэргүүн” байр эзэллээ.

1_1 2_0_1 2_1 3_1 4_1 5_1 6_0_1 6_1 7_1 8_1 9_1 10_1 11_1 12_1 13_1 14_1Тэмцээнд оролцсон нийт хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

Дэлхийн жишгээр сурч

сэтгэж бүтээцгээе.

Сургуулийн захиргаа,  Багшийн хөгжлийн төв