Ахлах сургуулийн сурагчид Олон улсын болон улсын чанартай олимпиад уралдаануудад амжилт гаргалаа.

Олон улсын болон Монгол улсын хэмжээнд зохион байгуулагдаж байгаа олимпиад, уралдаануудад ДаТС-ийн ахлах сургуулийн сурагчид амжилттай оролцсоор байна. Үүнд:
Англи хэлээр уран илтгэх олон улсын 15-р уралдааны эхний шатанд 11а ангийн сурагч Б.Билгүүн тэргүүн байранд шалгарч 2-р шатны шалгаруулалтандаа оролцохоор Улаанбаатар хотыг зорих гэж байна.

  • HIPPO олон улсын англи хэлний олимпиадын эхний шат буюу Монгол улсын хэмжээнд 9а ангийн сурагч Д.Отгонбаяр, 10а ангийн сурагч Э.Мөнхтогтох нар тэнцэж II шатны шалгаруулалт болох олон улсын хүүхдүүдтэй өрсөлдөх эрхээ авлаа.
  • Улсын хэмжээний физикийн хичээлийн онлайн олимпиадад 8б ангийн сурагч Г.Мөнх-Солонго хүрэл медаль, 9а ангийн сурагч Ц.Буянбат мөнгөн медаль хүртлээ.
  • Монгол бичгийн аймгийн олимпиадад 8б ангийн сурагч Г.Мөнх-Солонго тусгай байр эзэллээ.

Тэмцээн уралдаанд сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулж байгаа Ахлах сургуулийн нийт багш нартаа ажлын амжилт хүсье.
1 2