Write On! олон улсын англи хэлний чөлөөт зохион бичлэгийн уралдаанд ДаТС-ийн Ахлах сургуулийн сурагчид амжилтаа дахин бататгалаа.

Сурагчдад аливаа сэдвээр үзэл бодлоо өвөрмөцөөр илэрхийлэх боломжийг олгодог Write On! олон улсын англи хэлний чөлөөт зохион бичлэгийн уралдаанд ДаТС-ийн харьяа ахлах сургуулийн сурагчид амжилттай оролцож өмнөх жилийн амжилтаа дахин бататган 9а ангийн сурагч Б.Хосбаяр III байр, 11а ангийн сурагч А.Аминжимс II байр, Б.Батзориг III байр, 10-р ангийн сурагч А.Биндэрьяа тэргүүн байр, М.Монголжин III байр тус тус эзэллээ. Өөрийн чөлөөт сэтгэлгээ, англи хэлний чадвараа дайчлан оролцсон нийт сурагчдадаа болон бэлтгэсэн багш Д.Чулуунтөмөр, Б.Эрдэнэсүрэн, Селия нартаа сурлага, хөдөлмөрийн өндөр амжилт хүсэн ерөөе.
3 4