ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурал болж өнгөрлөө.

2018-2019 оны хичээлийн жилийн Магистр, доктор оюутны эрдэм шинжилгээний бага хурал уламжлал ёсоор зохион байгуулагдаж, салбар, тэнхим бүрээс шалгарсан 30 илтгэл хэлэлцэгдэв.  Уг хуралд тавигдсан илтгэлүүдийн хувьд өөр өөрийн салбар, мэргэжил, ажлын байранд тулгарч буй нийгэм болоод мэргэжлийнхээ хүрээнд үнэ цэнэтэй тодорхой асуудлыг хөндөж, шийдэл эрэлхийлсэн, практик ач холбогдол бүхий илтгэлүүд хэлцэгдэж дараах байруудыг эзэллээ. Үүнд:
1-р байр:
  “Хясаан мөөг хадгалах технологийн судалгаа” сэдэвт илтгэлээр оюутан Г.Хишиг-Эрдэнэ
Удирдсан багш:
Б.Оюунчимэг (доктор)
2-р байр:
 “Бүргэд хар уулын манганы хүдрийн баяжигдах чанарын судалгааны үр дүнсэдэвт илтгэлээр оюутан М.Солонго
Удирдсан багш: Ц.Оюунцэцэг (доктор, дэд проф)
3-р байр:
“Бетоны бэхжилт  түүний дотоод температурын хамаарлын судалгаа” сэдэвт илтгэлээр оюутан Б.Зоригтсайхан
Удирдсан багш: Д.Оюунбилэг (доктор, дэд проф)
“Математикийн тестийн үр дүн, даалгаврын найдвартай байдлыг тооцох асуудалд”  сэдэвт илтгэлээр докторант оюутан  М.Дэлгэрмаа
Удирдсан багш: Д.Баясгалан (доктор, дэд проф)
1 2 3

Ивээн тэтгэгч: Судлаач Батмөнх сан
Зохион байгуулагч: ШУТИС Дархан Уул аймаг дахь Технологийн Сургууль