ДаТС-ийн ахлах сургуулийн багш нар ажлын байрандаа хөгжиж байна.

    ДаТС-ийн ахлах сургуулийн багш нарын урилгаар эрдэмтэн нарийн бичгийн дарга доктор, дэд профессор Д.Баясгалан Монгол улсын гавьяат багш, доктор, профессор Д.Бадарчийн “Багшийн хөгжил боловсролын чиг хандлага” илтгэлийг танилцуулж, сэдвийн хүрээнд багш нар өөрсдийн үзэл бодлоо солилцлоо.
Мөн Дархан-Уул аймгийн 18-р сургуулийн сургалтын менежер М.Мөнгөнцэцэг, газар зүйн багш Г.Мягмарсүрэн нар нь ерөнхий боловсролын сургуулийн багш нарын улсын уралдаанд оролцож 2-р байр эзэлсэн “10-р ангийн газар зүйн хичээлийн сурах бичгийн агуулгыг судлах нь” сэдэвт илтгэлийг хэлэлцүүлж харилцан санал солилцлоо.
Бидний урилгыг хүлээн авсан эрдэмтэн, багш нартаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
IMG_6262_2 IMG_6266_2 IMG_6610_2