ДаТС-ийн ахлах сургуулийн сурагчид химийн хичээлээр баг болон өрсөлдлөө.

      Ахлах сургуулийн химийн багш Ц. Алимаа ахлах сургуулийн сурагчдын дунд “Химийн хичээл”-ээр багийн уралдаан зохион байгууллаа. Сурагчдын сурах үйлийг дэмжих, химийн хичээлийн хэрэглээг амьдралд ойртуулах зорилготой уг тэмцээнд 8-11 ангийн нийт 13 баг оролцож эн тэнцүү өрсөлдсөнөөс 9а ангийн сурагч Ц.Буянбат, Б.Тайванбат нар 1-р байр, 10а ангийн сурагч М.Монголжин, А.Төгөлдөрбуян нар 2-р байр тус тус эзэлж бусдыгаа манлайллаа. Уг тэмцээний агуулга, асуултууд сонирхол татахуйц байсныг тэмцээнд оролцсон нийт сурагчид онцолсныг цохон тэмдэглэж байна. Тэмцээнийг санаачлан зохион байгуулсан Ц.Алимаа багшдаа болон химийн хичээлийг сонирхон судалж, эрдэм ухаанаа уралдуулсан нийт сурагчдадаа амжилт хүсье.
13_1 13_2 14_2 16_2