“Математикийн шинжлэх ухааныг сурталчлах 7 хоног” аян 2019 оны 3 сарын 27-оос 4-р сарын 3-ны өдрүүдэд боллоо.

    ШУТИС-ын Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн суурь шинжлэх ухааны  тэнхимээс зохион байгуулсан  “Математикийн шинжлэх ухааныг сурталчлах 7 хоног”   аяны хүрээнд  2019 оны 3 сарын 27-оос 4-р сарын 3-ны хооронд 7 хоногийн хугацаанд боллоо. Энэ ажлын хүрээнд оюутнуудын дунд Г.Цэндмаа багш “Цагийн менежмент, түүний ач холбогдол”, М.Дэлгэрмаа багш “Тодорхой интегралын хэрэглээ”, С.Одцэцэг багш “Тоон цуваа” сэдвүүдээр тойм лекц уншлаа. Профессор, багш, ажилтан, ажилчдын дунд “Сэтгэн бодох чадварын уралдаан”-ыг У.Мөнхцэцэг багш зохион байгууллаа.  Математикийн хичээл судалж байгаа оюутнуудын дунд “ШУТИС-ийн математикийн олимпиадын 1-ийн даваа”-г  М.Дэлгэрмаа, С.Одцэцэг багш нар зохион байгуулж явууллаа.

“ШУТИС-ийн математикийн олимпиадын 1-ийн даваа”-нд нийт 30 гаруй оюутан оролцсоноос дараах байруудыг эзэллээ.

Код Анги Нэр Байр
В181350026 ИБҮБИ-1 Ч.Жавхлантөр I
В181050013 ЦС-1 О.Цолмон II
В181100001 Мех-1 Д.Лхагвасүрэн III
В181350021 ИБҮБИ-1 А.Шагай IV
В181050007 ЦС-1 Г.Оч-Ундрал V
В181050103 УУЦ-1 Г.Доржнамжил V
В180580009 СУ-1 Д.Мишээлт VI
В181350008 ИБҮБИ-1 Б.Шинэбаяр VII
В181050060 ЦСА-1 М.Цогт VIII
В181050066 ЦСА-1 Г.Батбаяр VIII
В181350061 БМТИ-1 О.Дөлгөөн IX
В181350066 БМТИ-1 Э.Даваажав X
В181050016 ЦСА-1 Г.Лхагва-Эрдэнэ X

Профессор, багш, ажилтан, ажилчдын дунд “Сэтгэн бодох чадварын уралдаан”-д нийт 20   багш оролцсоноос 1- р байр Д.Цэрэннадмид, 2- р байр Б.Алтаншарзам, 3- р байр Ц.Мөнхцэцэг  багш нар эзэллээ.

Амжилттай оролцсон нийт багш, оюутнууддаа сурлага хөдөлмөрийн өндөр амжилт хүсье.
1_1 2_1 3_1 4_1 5_1 6_1 7_1

СШУТ-ийн хамт олон