БАРИЛГЫН МАТЕРИАЛ СУДЛАЛЫН ТӨВИЙН САНААЧЛАГААР ПОСТЕР ИЛТГЭЛИЙН УРАЛДААН АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ.

     Дархан Уул аймаг дахь Технологийн Сургуулийн нийт багш, судлаачдын дунд зохион байгуулсан 800.000 төгрөгийн шагналын сан бүхий Постер_илтгэлийн уралдаан амжилттай болж өндөрлөлөө.
Орчин үеийн шинэ дэвшилтэт технологи, нийгэм болон байгаль орчинд тулгамдаж буй олон асуудлыг шийдэх арга зам шийдэл эрэлхийлсэн 16 илтгэл оролцсоноос шилдэг 5 илтгэлийг шалгарууллаа.
Үүнд:

Тэргүүн байранд: “Хоёр төрлийн биополимер ашиглан суумтгай хөрсний механик шинж чанарыг сайжруулах судалгаа” сэдэвт илтгэлээр Технологийн салбарын багш Б.Басбиш
Дэд байранд: “A discussion of team teaching in English for specific purposes: esp course design the 21-st century”сэдэвт илтгэлээр Суурь шинжлэх ухааны тэнхимийн багш Б.Сувд-Эрдэнэ, доктор (Ph.D), Дэд профессор Д.Баясгалан
Гутгаар байранд: “Цахилгаан ачааллын дисперсийн шинжлэлийн загвар” сэдэвт илтгэлээр Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын багш Х. Идэр
Тусгай байранд: “Цементийн хими эрдэс зүйн найрлагын судалгаа” сэдэвт илтгэлээр Технологийн салбарын багш доктор (Ph.D), Дэд профессор Д.Оюунбилэг
Тусгай байранд: “Бурхантын үүсмэл шороон ордыг баяжуулах технологийн судалгаа” сэдэвт илтгэлээр Технологийн салбарын багш С.Баяржавхлан нар шалгарлаа.
Эрдэмтэн, судлаач, багш нар та бүхний эрдэм судлалын ажилд тань өндрөөс өндөр амжилтыг хүсье.
1_1

Барилгын Материал Судлалын ТӨВ