ШУТИС, ДаТС-ийн Суурь шинжлэх ухааны тэнхимээс зохион байгуулсан “Физикийн шинжлэх ухааныг сурталчлах 7 хоног”-ийн ажил амжилттай явагдаж өндөрлөлөө.

Дархан-Уул аймаг                                                                                                                         2019.04.05 

   ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургуулийн I-II курсийн оюутнуудын дунд “Физикийн шинжлэх ухааныг сурталчлах 7 хоног” аян  2019 оны 4-р сарын 1-5 -ний өдрүүдэд амжилттай болж өндөрлөлөө.
Физикийн шинжлэх ухааныг сурталчлах, техник технологийн сэтгэлгээг хөгжүүлэх, физикийн хичээлийн стандарт хэрэгжиж байгааг сорьж үзэх зорилгоор физикийн олимпиад, “Физик бидний амьдралд” ЭСЭЭ бичлэгийн уралдааныг оюутнуудын дунд явуулж физикийн шинжлэх ухааныг үүсгэн байгуулсан анхдагч эрдэмтдийн шинэ нээлт, товч танилцуулгаар үзэсгэлэн гаргалаа. Оюутнуудын дунд зохион байгуулсан физикийн олимпиадад 46, “Физик бидний амьдралд” ЭСЭЭ бичлэгийн уралдаанд 18 оюутан оролцож эхний 3 байруудад дараах нэр бүхий оюутнууд шалгарлаа. Амжилт гаргасан оюутнууддаа ӨРГӨМЖЛӨЛ гардууллаа. Үүнд: 

Физикийн олимпиад:

Байр Оюутны код Овог, нэр Анги Оноо
I байр В181350008 Б.Шинэбаяр ИБҮБИ-1 11,5
II байр В181100001 Д.Лхагвасүрэн Механик-1 10
III байр В181350051 О.Дөлгөөн БМТИ-1 7,5

 “Физик-бидний амьдрал” ЭСЭЭ бичлэгийн уралдаан:

Байр Оюутны код Овог, нэр Анги
I байр В181350006 Н.Амгаланбаяр ИБҮБИ-1
II байр В181100003 Д.Бат-Ирээдүй МҮТИ-1
III байр В181350007 Х.Чаминчимэг ИБҮБИ-1

1_1 2_1 3_1 4_1

Амжилттай оролцсон нийт оюутнууддаа баяр хүргэж, сурах их үйлст нь

өндөр амжилт хүсье.