Дархан –Уул аймгийн ИДМСК-ийн багш, ажилчдын дунд зохион байгуулагдсан ширээний теннис, шатарын спортын тэмцээнүүдэд бахдам амжилттай оролцлоо.

   ИДМСК-ийн багш, ажилчдын эрүүл мэнд бие бялдрыг хөгжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, багаар хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй спортын 4-н төрөлт тэмцээний ширээний теннисний тэмцээн 3-р сарын 30-ны өдөр, шатарын тэмцээн 4-р сарын 12-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж ДаТС-ийн баг тамирчид өндөр амжилт гаргалаа.  Уг тэмцээнүүдэд 8 багийн 80 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа гарган өрсөлдсөнөөс ширээний теннисний спортын төрөлд Д.Баясгалан , Т.Оюунцэцэг нар эмэгтэй багийн төрөлд алтан гэрэгэ, Д.Даш-Очир , Х.Булгантамир , Р.Баяртөгс нар эрэгтэй багийн төрөлд хүрэл гэрэгэ тус тус хүртэж, байгууллагын /багийн / дүнгээр тэргүүн байр, шатарын спортын багийн төрөлд С. Галбадрах, Л. Тамир, Б. Цогтсайхан,    Т. Баярмаа, П. Оюунцэцэг нар өрсөлдөж тэргүүн байр алтан гэрэгэ хүртлээ.
IMG_1818_1

Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.
Сургуулийн захиргаа
СШУТэнхим