Дархан –Уул аймгийн 2018 – 2019 оны ИДМСК-ийн багш, ажилчдын дунд зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн спортын төрөлд амжилттай оролцлоо.

ИДМСК-ийн багш, ажилчдын эрүүл мэнд бие бялдрыг хөгжүүлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, багаар хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд зохион байгуулагдаж буй спортын 4-н төрөлт тэмцээний сагсан бөмбөгийн төрөл 4-р сарын 27-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж ДаТС-ийн баг тамирчид  амжилттай оролцлоо.  Уг тэмцээнд нийт 8 багийн 80 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа гарган өрсөлдсөнөөс С.Баяржавхлан ахлагчтай эмэгтэй багийн тамирчид гутгаар байранд шалгарч хүрэл гэрэгэ хүртлээ.
1 2 3 4

Баг тамирчиддаа спортын өндөр амжилт хүсье.
Сургуулийн захиргаа
СШУТэнхим