“Инженер, технологийн боловсролд тулгамдаж буй асуудлууд-v” улсын эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдлаа.

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхим ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН БОЛОВСРОЛД ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДЛУУД-Vсэдэвт улсын хэмжээний эрдэм шинжилгээний хурлыг 2019 оны 05 сарын 03-ны өдөр зохион байгуулж явууллаа. Хуралд нийт 24  илтгэл хэлэлцэгдсэнээс зочин илтгэлийг  ШУТИС-ийн  ХШУС-ийн Математикийн тэнхимийн эрхлэгч доктор (Sc,D), профессор Д.Цэдэнбаяр уригдаж  хэлэлцүүллээ.
Тус хуралд ШУТИС-ийн Багшийн хөгжил-Нээлттэй боловсролын тэнхим,  ШУТИС-ХШУС, ШУТИС-МХТС, ШУТИС-ГХИ, Улаанбаатар СЭЗИСургууль, АШУҮИС-Дархан анагаах ухааны сургууль, Дархан-Уул аймаг дахь ХААИС зэрэг олон сургуулиудын   багш, эрдэмтэн, судлаачид мөн ДаТС-ийн “Боловсрол судлал, Боловсролын удирдлага” ангийн магистрантууд  оролцов.
2_1 4_1 5_13_11_1СШУТ-ийн багш нар ажлаа хуваарилан авч, хуралдаа маш их ач холбогдол өгч хамтран сайн ажилласан.