Үйлдвэрийн цахилгаан хангамжийн улсын VI олимпиад амжилттай болж өндөрлөлөө.

350X260 OLIMPIAD ANNOS_1

    Үйлдвэрийн цахилгаан хангамжийн улсын VI олимпиад  ШУТИС – Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль  дээр 2019 оны 5-р сарын  3,4-ний  өдөр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Олимпиадад цахилгаан инженерийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 8 их, дээд сургуулиудын 15 баг оролцлоо.
Үүнд: ШУТИС-н ЭХС, ШУТИС-н ГУУС, ШУТИС-н ОрТС, МҮИС, ТТДС, ХААИС-н багш, оюутнууд оролцов. Олимпиадад “Мatlab” программ дээр суурилсан цахилгаан хангамжийн  загварчлал, Үйлдвэрийн цахилгаан хангамжийн лого бүтээх уралдаан зэргийг нэмж оруулсан нь өмнөх олимпиадуудаас шинэлэг талтай болсон.

Цахилгааны инженер мэргэжлээр суралцаж байгаа  оюутнуудын онолын мэдлэг, ур чадвар, дадал чадварын шалгалт, дадлагын сорилуудыг авч  уралдсанаас:

Багийн дүнгээр:

Тэргүүн байр: ШУТИС ЭХС-ийн Ж. Намдагсамба багштай “ЭХС-3” багийн ШИЛЖИН ЯВАХ ЦОМ-ын эзэн
2-р байр: ШУТИС ОрТС-ийн С. Будхүү багштай  ОТС-2 баг
3-р байр: ШУТИС ОрТС-ийн Ч.Отгончимэг багштай  ОТС-1 баг
Тусгай байр: МҮИС-ийн  Х. Мөнхцоож багштай   “МҮИС-2” баг тус тус байр эзлэв.

Хувийн дүнгээр:

Тэргүүн байр: ШУТИС  ЭХС-ийн  ЦХ- III ангийн  С. Гончигсүрэн
2-р байр: ШУТИС  ОрТС-ийн   ЦСА-IV  Б.Амарбуянт
3-р байр: ТТДС-ийн  ЦХ-3  Ж. Баярмагнай
Тусгай байр: ШУТИС ДаТС-ийн ЦС-III ангийн О. Өлзийхутаг

Логоны бүтээлийн хуралдаанд:  МҮИС-ийн  Х. Эрдэнэчулуун  ахлагчтай баг  тэргүүн байранд орлоо.
IMG_3857_1 IMG_3861_1IMG_3697_1 IMG_3722_1 IMG_3727_1

IMG_3832_1

IMG_3842_1 IMG_3745_1 IMG_3748_1

IMG_3785_1IMG_3890_1IMG_3894_1IMG_3877_1TTDS_1 MUIS_1 HAAUS_1 GUUS_1 ERD_1 EHS_1 Dats_1IMG_3928_1

Олимпиадыг зохион байгуулахад  гүн туслалцаа үзүүлсэн сургуулийн захиргаа, санхүү аж ахуй, ЭХМТС-ын профессор багш, сургалтын  мастер нартаа баярлаж талхарсан аа илэрхийлж  цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

ШУТИС Дархан Технологийн сургууль
Эрчим хүч, мэдээлэл технологийн салбар