Орос дууны “ПЕСНИ ПОБЕДИ” сэдэвт уралдаан болж өнгөрлөө.

     Монгол-Оросын найрамдлын уламжлалт харилцааг дэмжин хөгжүүлж, Аугаа эх орны дайны Ялалтын 74 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд 2019 оны  5-р сарын -7 нд Дархан Уул аймаг дахь Технологийн сургуулийн  багш, ажилтан, ажилчдын дунд Орос дууны “ПЕСНИ ПОБЕДИ” сэдэвт уралдаан болж өнгөрлөө. Уралдааны шүүгчээр ОХУ-ын дэд консул Дмитрий Николаевич Кузнецов, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, зохиолч, яруу найрагч Уянсүх нар уригдан оролцлоо.  Тус уралдаанд Инженерчлэлийн салбарын Война и мир, Технологийн салбарын Надежда, Суурь шинжлэх ухааны тэнхимийн Победа багууд оролцсоноос

Мэндчилгээ:

1-р байр:   “Война и мир”
2-р байр:  “Надежда”

Дуэт дууны төрөлд:

 1-р байр:  З.Лачинцэрэн С.Алтанцоож  “Эхо любви”
2-р байр:  Н.Оргилсайхан Г. Хишиг-Эрдэнэ  “Понимаешь”

Гоцлол дууны төрөлд

1-р байр: С.Саруулболд “День победы”
2-р байр: Т.Дунгаамаа “Ромашки спрятались” тус тус шалгарч Дарханы ОХУ-ын консулын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдав.
1_1 2_1 3_1 7_1 8_1 11_1 21_1 23_1 24_1 26_1