ДаТС төрийн архивт нөхөн бүрдүүлэлтийг цахимаар хүлээлгэн өглөө.

  Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь 1990-2014 он хүртэл хугацааны байнга хадгалагдах архивын 40 хадгаламжийн нэгж бүхий 6881 хуудас баримтыг Дархан-Уул аймгийн архивын тасагт хүлээлгэн өгч 100592 тодорхойлон бичилтийг бүрэн цахимжууллаа.

   ДаТС-ийн удирдлага болон хамт олонд “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд анх удаа цахимаар нөхөн бүрдүүлэх ажилд идэвх санаачлагатай оролцож, хөмрөг үүсгэгч байгууллагуудаа манлайлан ажилласанд ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Л.Алтанчимэг, Архивын тасгийн дарга Ч.Төмөрбаатар нар БАТЛАМЖ гардууллаа.

  Архивын баримтыг цахимжуулах ажлыг 2019.03.25-2019.05.08 хооронд амжилттай хийж гүйцэтгэсэн Эрчим хүч, мэдээллийн технологийн салбарын сургалтын мастер Э.Энхчимэг, Суурь шинжлэх ухааны тэнхимийн сургалтын мастер Ц.Алтанзул, Технологийн салбарын сургалтын мастер Д.Энхтүвшин, Сургалтын албаны ажилтан Н.Баттунгалаг, номын санч П.Анхбаяр нарт талархал илэрхийлье.

1_1 2_1 3_1

 Сургуулийн захиргаа