ДаТС-ийн хамт олон гадна орчиндоо эко орчин бүрдүүлэх ажил зохион байгууллаа.

Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээрээ мод тарих үндэсний өдөр тохиодог. Энэ өдөр манай сургуулийн хамт олон сургуулийнхаа гадна талбайд ногоон байгууламж байгууллах, эко орчин бүрдүүлэх зорилгоор зүлэг тарих газарт хөрсний боловсруулалт хийж, хуучин ногоон байгууламжууддаа усалгаа хийлээ. Мөн хур хогийг зайлуулж их цэвэрлэгээ хийсэн. Энэхүү ажилд идэвх санаачлагатай оролцсон Технологийн салбар, Инженерчлэлийн салбар, Эрчим хүч, мэдээллийн технологийн салбар, Суурь шинжлэх ухааны тэнхим, Захиргаа сургалтын алба, Үйлчилгээ аж ахуйн албаны бүх хамт олонд талархал илэрхийлье.
1 2 3 46 7 8 9 10
999Е1

 Сургуулийн захиргаа