Монголын хүүхдийн спортын VI их наадмын Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах анхан шатны тэмцээнд ДаТС-ийн Ахлах сургуулийн сурагчид амжилттай оролцлоо.

Монголын хүүхдийн спортын VI их наадмын Дархан-Уул аймгийн аварга шалгаруулах анхан шатны тэмцээнд 11а ангийн сурагч С.Дархансүх самбо болон жудо бөхийн төрлөөр алтан медаль, ширээний теннисний төрлөөр  10а ангийн сурагч Г.Содмандах алтан медаль, 11а ангийн сурагч Б.Билгүүн мөнгөн медаль,  боксын төрлөөр 10а ангийн сурагч Б.Өсөхбаяр алтан медаль тус тус хүртлээ.
Мөн 9а ангийн сурагч Д.Отгонбаяр Дархан-Уул аймгийн “Яргуй-2019” урлагийн их наадмаас хамтлаг хөгжмийн төрлөөр алтан медаль авлаа.
Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж үеийн нөхдөдөө үлгэр дурайлал болсон нийт сурагчдадаа улам их амжилтыг хүсье.
1 2 3 4