ДаТС-ийн багш, ажилтнууд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтанд хамрагдлаа.

“Түгээмэл хөгжил” ТББ-ын сургагч багш нар 2019 оны 5 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн багш, ажилтнуудад “Хөгжлийн бэрхшээл ба тэгш байдал” сургалтыг хийлээ. Уг оролцоонд суурилсан сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандах нийгмийн хандлагыг эерэгээр өөрчлөх, тэдэнд тулгарч буй нийгмийн болон орчны саад бэрхшээл, ялгаварлан гадуурхалтыг арилгах зорилготойгоос гадна хөгжлийн бэрхшээлийг эрүүл мэндийн бэрхшээл гэж хардаг хэвшмэл ойлголтыг засч, хүрээлэн буй орчин нийгэм нь бэрхшээлийг бий болгодог болохыг таниулсан сургалт байлаа.
Уг сургалтад суусан багш, ажилчид өөрийн сургуулийн орчин тойрныхоо хүртээмжтэй байдлыг дээшлүүлэх боломжийг судлан гаргаж, ажил хэрэг болгох санал, санаачлагуудыг гаргалаа. Уг сургалтыг зохион байгуулсан ДаТС-ийн ахлах сургуулийн сургалтын менежер Д.Чулуунтөмөр, ЭХМТ-ийн салбарын ахлах багш Б.Цогтсайхан нартаа дэмжин тусалсан захирлын зөвлөлийн гишүүддээ болон Селия багшдаа баярласан талархсанаа илэрхийлье.
1_1 2_1 3_1 4_1 5_1 6_1 7_1 9_1 10_1