Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “Оюунлаг төв” байгуулагдлаа.

ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн дэргэд оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв байгуулагдлаа. Тус төв нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Орлоготой оюутан” хөтөлбөрийн хүрээнд хичээлийн бус цагаар “цагийн ажил” хийх, судалгаа,  инновацийн  ажилд  оролцох,  бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ эрхлэх замаар оюутнуудыг хөдөлмөрийн харилцаанд сургах, орлоготой  болох боломжийг олгохоос гадна төр, аж ахуйн нэгжүүд, хэрэглэгчдийг холбох гүүр болон ажиллах болно.

Тус төвийг байгуулах төсөл Азийн Хөгжлийн Банк, Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр хэрэгжихээр болсон бөгөөд эхний ээлжинд сургалт, мэдээллийн “Оюунлаг” төв байгуулагдан 2019.05.22-ны өдөр нээлтээ хийлээ.

Мөн удахгүй сургуулийн материаллаг баазад тулгуурлан үйлдвэрлэл, борлуулалтыг оюутнууд бие даан хийх бололцоотой, байгаль, экологид ээлтэй даавуун тор үйлдвэрлэх оёдлын цех байгуулагдах болно.

Хамтран ажиллах хүсэлтэй иргэд, байгууллагууд, оюутнуудыг урьж байна.
1_1 4_1 5_1 6_1

Дэлхийн жишгээр сурч сэтгэж бүтээцгээе.