Олон улсын бетоны эрдэм шинжилгээний XVIII хурал амжилттай зохион байгуулагдав.

Уг хурлыг Монголын бетон судлаачдын холбоо, АНУ-ын Бетоны институт ACI, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль хамтран зохион байгуулсан бөгөөд ерөнхий ивээн тэтгэгчээр Монцемент ХХК оролцов.

Энэ жилийн хурал нь “Бетоны чанарын асуудлууд” сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд хуралд бетоны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 гаруй аж ахуй нэгжийн 92 төлөөлөгч оролцлоо. Бетоны чанарын асуудлуудын талаар гадаад болон дотоодын судлаач, инженер техникийн ажилтнуудын илтгэлүүд хэлэлцэгдэж бетоны чанарт тавигдах шаардлагын тухай олон асуудал өрнүүлсэн сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн уялдаа холбоог холбосон өндөр ач холбогдолтой хурал болж өндөрлөлөө.
2_1 3_1 4_1 5_1 7_1 8_1 9_111_1