ДаТС-ийн 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын “ЭРДМИЙН БАЯР” ёслол төгөлдөр болж өнгөрлөө

ШУТИС-ийн 60 жилийн ойн өмнө 2018-2019 оны хичээлийн жилийн хаврын улирлын төгсөлтийн баярын үйл ажиллагаа 2019.06.26-ны өдөр ёслол төгөлдөр болж өнгөрлөө.

IMG_0138IMG_0022

ШУТИС-ийг энэ хаврын улиралд 2000 орчим оюутан     төгсөн гарч байгаагаас ДаТС-ийг онцлох дипломтой 4, магистрын зэрэгтэй 53, бакалаврын зэрэгтэй 106, мэргэжлийн зэрэгтэй 8 оюутан, “ШУТИС-ийн Тэргүүний оюутан” 1, нийт 167 оюутан дипломоо гардан авлаа.

Ёслолын үйл ажиллагаанд Дархан-Уул аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Цасчихэр, ДаТС-ийн Эрдмийн Зөвлөлийн гишүүд оролцож дипломыг гардууллаа.

  IMG_0040IMG_0280

Нийт төгсөгчдөдөө баярын мэнд хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Дэлхийн жишгээр сурч, сэтгэж, бүтээцгээе.

Сургуулийн захиргаа