Лицей сургууль

ДаТС-ийн Лицей сургууль нь 1992 онд тус сургуулийн дэргэдэх “Гүнзгийрүүлсэн сургалттай анги” нэртэйгээр нээгдэж  9, 10-р ангид элсэлт авч эхэлсэнээс хойш эдүгээ  25 дахь жилтэйгээ золгож байна.2016-2017 оны хичээлийн жилээс эхлэн  8, 9, 10, 11, 12 дугаар ангиудад элсэлт аван сургалт явуулж байна.

1992 оноос эхлэн “Гүнзгийрүүлсэн сургалттай” ангийг нээн сургалтыг явуулахдаа доорх үндсэн зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж ирлээ. Үүнд:

  • Сургалтын агуулгыг өргөн утгаар нь иж бүрнээр нь авч үзэж боловсронгуй болгох
  • Сургалтын төвд суралцагч байхаар буюу харьцангуй шавь төвтэй идэвхитэй сургалтын аргыг хэрэглэх замаар суралцагсдын авъяасыг хөгжүүлэх
  • Суралцагсдын нас, сэтгэцийн онцлог, танин мэдэх бодит хэрэгцээ, нийгмийн амьдралын шаардлагын үүднээс сургалтын ерөнхий багтаамж, түүнийг бүрдүүлэгч үндсэн хэсгүүдийн харьцааг зөв тогтоох
  • Сургуулийг бүхэлд нь болон сургалтыг суралцагч өөрөө өөрийгөө нээн илрүүлэх, юу мэддэг чаддагаа харуулах чөлөөт талбар болгох, ялангуяа ахлах ангид суралцагч программаа сонгох эрхийг өргөтгөх
  • Хичээл бүрийн агуулгыг боловсронгуй болгох замаар боловсролын стандартын хувилбаруудыг гаргах
  • Зах зээлд амьдрах чадвартай болгох зорилгоор суралцагсадыг амьдрах ухаанд сургах үүднээс сургалтыг аль болох практиктай холбох зэрэг болно.

Суралцагсдын авъяас, ур чадвараа хөгжүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа эзэмших, өөрсдийгөө нээн илрүүлэх талаар тэдний боловсролын эрэлт хэрэгцээг нь хангахад чиглэгдсэн үйлчилгээг бий болгох зорилгоор гүнзгийрүүлсэн сургалтыг явуулж ирлээ.ЭЕШ-ын дундаж оноогоор Математик, Физик, Англи хэл, Нийгмийн ухааны хичээлүүдээр 2010, 2013, 2016 онуудад Монгол улсын ТОП-20 сургуулийн нэгээр шалгарсан.

Лицей салбарын үе үеийн эрхлэгчид:

  • доктор, профессор П.Эрдэнэбат
  • улсын тэргүүний бүтээлч багш Ж.Зандаргомий
  • доктор, профессор Б.Батгэрэл
  • доктор, профессор М.Гонгор

Үе үеийн төгсөгчдийн анги удирдсан багш нарыг он дарааллаар нь жагсаавал:

Он Багшийн нэр Төгсөгчдийн тоо
1 1993 Б.Батгэрэл 18
2 1994 Д.Энхцэцэг 21
3 1995 Ж.Зандаргомий 20
4 1996 П.Эрдэнэбат 23
5 1997 Ж.Зандаргомий 26
6 1998 Д.Оюунтуяа 26
7 1999 Ж.Зандаргомий 25
8 2000 Д.Оюунтуяа 24
9 2002 Д.Оюунтуяа 30
10 2003 Ж.Зандаргомий 33
11 2004 Д.Оюунтуяа 35
12 2005 Ж.Зандаргомий 35
13 2006 М.Дэлгэрмаа 38
14 2007 Т.Сарантуяа 24
15 2008 Т.Оюунцэцэг 31
16 2009 Ц.Рэнцэнханд 25
17 2010 Д.Чулуунтөмөр 23
18 2011 Т.Оюунцэцэг 24
19 2012 Д.Чулуунтөмөр 26
20 2013 Г. Алимаа 24
21 2014 Т. Оюунцэцэг 25
22 2015 Ж.Эрдэнэчимэг 16
23 2016 Х.Хишигжаргал 24

Хичээлийн жилийг 35 долоо хоногтой, намар (А), хавар (В) гэсэн улирлаар тооцон явуулж байна. Гүнзгийрүүлсэн сургалттай ангид хичээл заагч багш нарыг урьд ЕБС-д багшилж байсан эрдмийн зэрэг цолтой, мэргэшсэн багшаар багшлуулж байна.

Сургалтын менежер Д.Чулуунтөмөр

fds
  • 2002 оноос тус сургуульд ажиллаж байгаа.
  • Хүмүүнлэгийн ухааны их сургуулийг англи хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн, хэл шинжлэлийн ухааны магистр
  • Арга зүйч зэрэгтэй
  • Австрали улсад TESOL-ийн зэрэг хамгаалсан.
  • Email:chuluuntumur@stda.edu.mn

 Математикийн багш Т.Оюунцэцэг

dfs
  • Математикийн багшаар 21 жил ажиллаж байгаагаас тус сургуульд 11 дахь жилдээ ажиллаж байна.
  • Ховдын багшийн дээд сургуулийг математикийн багш мэргэжлээр төгссөн.
  • Тэргүүлэх зэрэгтэй, Боловсролын ухааны магистр зэрэгтэй

Монгол хэл, уран зохиолын багш Х. Хишигжаргал

fdsf
  • Багшаар 10 жил ажиллаж байгаагаас тус сургуульд 7 дахь жилдээ ажиллаж байна.
  • МУБИС –ийг монгол хэл, уранзохиолын багш мэргэжлээр төгссөн, хэл шинжлэлийн ухааны магистр.
  • ӨМӨЗО-ны Хөх хотын Багшийн Их сургуульд монгол хэл, бичгийн сургалтанд хамрагдсан.

Химийн багш Г.Алимаа

dfdf
  • 2008 оноос хойш ДаТС-д химийн багшаар ажиллаж байгаа.
  • МУИС-ийг химич, химийн технологич мэргэжлээр төгссөн. Магистр зэрэгтэй
  • Одоо Польшийн улсын Лодзь Их Сургуулийн докторантурт суралцаж байгаа.

Физикийн багш З.Лхамхүү

fdfd
  • Физикийн багшаар 19 жил ажиллаж байгаагаас тус сургуульд 1 дэх жилдээ ажиллаж байна.
  • МУИС-ийг физикийн багш мэргэжлээр төгссөн.
  • Тэргүүлэх зэрэгтэй

Англи хэлний багш Томас Морган

dfff
  • АНУ-ын Фульбрайтын тэтгэлэгт оюутан
  • ETA хөтөлбөрөөр 2016-2017 оны хичээлийн жилд ДаТС-ийн лицей сургуульд туслах багшаар ажиллаж байгаа.