Суурь шинжлэх ухааны тэнхим

suuriШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийг 1991 оны 2 дугаар сард Дархан-Уул аймагт байгуулагдахад анхны тэнхим нь Ерөнхий эрдмийн тэнхим байсан юм. Энэ тэнхимээс улбаатай манай “Суурь шинжлэх ухааны” тэнхим нь 2014 оны 8-р сард  бүтцийн өөрчлөлтөөр байгуулагдсан. Тус тэнхим нь 1 дэд профессор, 12 ахлах багш, 20 багш, 3 сургалтын мастер гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Тэнхимийн зорилго:

Дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар бүхий, дээд боловсролын салбарын хөгжлийн шинэчлэлийг хэрэгжүүлэгч, үр дүнд суурилсан сургалтын аргыг сургалтанд нэвтрүүлсэн, суурь шинжлэх ухааны сургалтаар оюутнаа төлөвшүүлдэг тэргүүний хамт олон байх.

Зорилт:

  • Багшийн ёс зүйг эрхэмлэсэн, харилцааны ур чадвартай, багаар ажилллах чадвар бүхий эвсэг, бүтээлч, оюунлаг хамт олныг бүрдүүлэх
  • Ёс суртахуунлаг, оюунлаг мэргэжилтэн төлөвшүүлэх
  • CDIO сургалтын дэвшилтэт аргыг нэвтрүүлэх

Багшлах боловсон хүчин:

Тэнхимийн эрхлэгч:

Доктор (Ph.D), дэд профессор М.Гонгор

Дэд профессор:

Доктор (Ph.D) У.Мөнхцэцэг

Ахлах багш:

Доктор (Ph.D) Ц.Рэнцэнханд
Доктор (Ph.D) Г.Цэндмаа
Доктор (Ph.D) Б.Ганболд
Доктор (Ph.D) С.Одончимэг
Магистр Д.Хөгжмаа
Магистр М.Дэлгэрмаа
Магистр Л.Амгалан
Магистр Х.Золзаяа
Магистр Г.Болд
Магистр Б.Сувд-Эрдэнэ
Магистр П.Нямбаяр
Магистр Г.Болдбаатар

Багш:

Магистр С.Батболд
Магистр Ж.Төвшинтулга
Магистр Д.Дунгаамаа
Магистр М.Ундрал
Магистр Р.Баяртөгс
Магистр Ж.Каламхас
Магистр Д.Батжаргал
Магистр Т.Оюунцэцэг
Магистр С.Одцэцэг
Магистр Б.Батсуурь
Магистр Д.Давхарбаяр
Магистр Э.Оролмаа
Магистр С.Пүрэвсүрэн
Магистр Ц.Булган
Магистр Г.Алимаа
Магистр Х.Хишигжаргал
Магистр С.Дэлгэр
Магистр Д.Отгончимэг

Дадлагажигч багш:

Магистр С.Болортуяа
АНУ-ын мэргэжилтэн Вилльям

Сургалтын мастер:

Магистр Д.Энхбаяр
Магистр О.Тунгалагтамир
Ц.Алтанзул

Манай тэнхимийн ахлах багш Д.Оюунтуяа ОХУ-д докторантаар, багш Д.Чулуунтөмөр Австралид TESOL-ийн эрх авах сургалтанд тус тус суралцаж байна.

ҮЙЛ АЖИЛЛАГАА

Дээд боловсролын суурь ухааны математик, физик,хими, орос хэл, англи хэл, ёс зүйн үндэс, монголын түүх, улс төр судлал, философийн үндэс, биеийн тамир, сэтгэл судлал, соёл судлал, хэл соёлын үндэс, мэргэжлийн суурь ухааны мэргэжлийн англи хэл зэрэг хичээлүүд болон Лицейн салбарын сургалтыг хариуцан явуулж байна. 1992 оноос хойш тус сургуулийн лицей ( гүнзгийрүүлсэн сургалттай ) 10,11, 12 дугаар ангийг 610 сурагч төгсөж, их, дээд сургуульд элсэн суралцсаны дотор 64% нь ШУТИС-д элсэн суралцжээ.

Оюутан бүр хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд чинээлэг сайхан амьдрахын тулд өөрийн чадавхийг бүрэн илрүүлэн хөгжих асуудлыг шийдвэрлэх, бүтээлчээр ажиллахад нь шаардагдах мэдлэг, чадвар, технологи болон соёлын үнэт зүйлсийг эзэмших, сонгох тэгш боломж, таатай орчин төлөвшүүлэн, байнга сайжруулахад чиглэсэн хүртээмжтэй, чанартай, үр ашигтай,тогтвортой үйлчилгээг үзүүлэхэд чиглэсэн сургалт хүмүүжлийн олон талт ажлууд явуулж байгаа нь манай тэнхимийн үйл ажиллагааны онцлог юм. Оюутан, сурагчдын дунд явуулдаг уламжлалт ажлууд болох математик, физик, хими, хэлний олимпиадыг сургууль дээр зохион байгуулж улмаар аймаг, улсын олимпиадад оюутан, сурагчдыг бэлтгэн тогтмол оролцуулж байгаагийн зэрэгцээ математик, физик, химийн дугуйлангууд, “Русский мир”, “English club”, “Тамирчин клуб”-ууд болон “Соёх-Эрэн” ТББ үйл ажиллагаагаа явуулж багш, оюутны хөгжлийг дэмжсэн, оюутан залуусыг ёс суртахуунтай бие хүн болгон төлөвшүүлэхэд чиглэсэн олон талт ажлуудыг уламжлал болгон зохион байгуулж ирлээ.

Багшлах бүрэлдэхүүний 23% нь эрдмийн зэрэг цолтой бөгөөд 60 гаруй хувь нь докторантурт суралцан математик, физик, хими, техник, боловсрол судлал, түүх, философи, хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байна.

Тэнхим сургалтын кредит системийг бүрэн агуулгаар нь нэвтрүүлэх, багшлах боловсон хүчний бүрэлдэхүүний чанарыг сайжруулах, оюутанд багш, сургалтын мастераас үзүүлэх үйлчилгээг чанартай, үр ашигтай болгох, эрдэм шинжилгээ, судалгааны ажилд багш бүрийг оролцуулж, боловсролын доктор улмаар шинжлэх ухааны доктор бэлтгэх зорилт, төлөвлөгөөтэй ажиллаж байна. Цаашид суурь судалгааны төвтэй болох мастер төлөвлөгөөтэйгээр тэнхимийн бүхий л ажлыг чиглүүлэн ажиллаж байна.

2013-2014 оны хичээлийн жилээс “Техникийн мэргэжлийн орчуулга /англи хэл/” мэргэжлээр бакалаврын түвшний сургалт явуулж эхлээд байгаа бөгөөд тус мэргэжлээр 20 оюутан элсэн суралцаж байна.

ШУТИС- ийн “Олон улсын дээд боловсрол судлалын төв, БШУЯ-ны харъяа Боловсролын хүрээлэнтэй хамтран “Боловсролын удирдлага” чиглэлээр магистрын сургалтын хөтөлбөрийг шинэчлэн сургалт явуулж байна.

ХАМТЫН АЖИЛЛАГАА

Суурь шинжлэх ухааны тэнхимийн гадаад хамтын ажиллагаа өргөжин өнөөдрийн байдлаар АНУ-ын ЭСЯ, Энх тайвны корпус, ОХУ-ын Улан-Үдэ хотын Дорнод Сибирийн Технологийн их сургууль, БНХАУ-ын Бээжингийн ГШУИС, ОХУ-ын Москва дахь МГУ, Олон улсын “Дубна” дахь цөмийн физикийн институт, ӨМӨЗО-ны Хөх хотын Аж үйлдвэрийн их сургуультай хамтын ажиллагаатай төдийгүй дотооддоо БШУЯ-ны харъяа Боловсролын хүрээлэн, ШУА-ийн хэл зохиолын хүрээлэн, математикийн хүрээлэн, физик техникийн хүрээлэн, химийн хүрээлэн, МУИС, ШУТИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургууль болон Дарханы “Боловсролын газар” болон ЕБС-иудтай байнгын харилцаатай ажилладаг.

МАТЕРИАЛЛАГ БААЗ

Дэлхийн 136 орны 8000 гаруй их, дээд сургуулиудын 4500 тестийн төвийн нэг болох ШУТИС-ийн ДаТС-ийн IBT TOEFL-н төвийг өргөтгөн олон улсын стандарт хангасан төв болгохоор зорилт тавин ажиллаж байна.

Сургалтын орчин, бааз шаардагдах түвшинд хүрсэн, тусгай тоноглогдсон лингафоны кабинет, е-сургалт явагдах нөхцөл бүрдсэн хэлний лаборатори, техник хэрэгслээр тоноглогдсон гадаад хэлний тусгай зориулалтын анги танхимуудад /ОХУ-ын “Русский мир” сангийн тэтгэлгээр байгуулагдсан/ аудио, видео, интерактив хичээлүүдийг явуулж байхын зэрэгцээ математикийн кабинет ,ерөнхий ба органик химийн лаборатори, физик коллоид химийн лаборатори, физикийн виртуал лаборатори (механик, молекул физикийн) 1, физикийн виртуал лаборатори (цахилгаан, оптик) 1-ийг тус тус байгуулж сургалт, туршилт судалгааны ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ бакалавр, магистрын сургалтыг явуулж байна.

PH-101 кодтой Физик-1 хичээлийн 20 лабораторийн ажлыг хэвийн явуулах орчин үеийн шаардлаганд нийцэхүйцээр тоноглогдсон “Механик- молекул физикийн” виртуал лаборатори нь тухайн цагт 40 оюутан 8 группээр нэгэн зэрэг ажиллах боломжтой юм. Физик -2, Хэрэглээний физик хичээлүүдийн 44 лабораторийн ажлыг гадаад дотоодын их сургуулиудын түвшинд хүрэхүйцээр явуулах боломжтойгоор тоноглогдсон “Физикийн виртуал “ лаборатори юм. Энэхүү лабораторит 30 оюутан 15 группээр тухайн хичээлийн лабораторийн ажлыг хийх боломжтойгоороо бусдаас давуу талтай юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes:

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>