Сургалтын төлбөр тооцоо

Оюутан ШУТИС-ийн оюутны эрх үүргийнхээ дагуу сургалтын төлбөрийг хичээлийн жил бүр “Сургалтын нэгдсэн хуанли”-д заасан эхний 2 долоо хоногт багтан төлж, сонголт хийн хичээлд суух эрхтэй болно.

Оюутан хичээлийн жилийн сургалтын төлбөрийн урьдчилгаа болгон 30 кредитийг тухайн жилд тогтоогдсон нэг кредитийн үнэлгээгээр үржүүлж тооцсон мөнгийг сургуулийн дансанд оруулно.

Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн бүрэлдэхүүн сургууль бүрийн нэг кредитийн үнэлгээ бэлтгэн гаргаж байгаа мэргэжлийн онцлогоос шалтгаалан харилцан адилгүй. Бүрэлдэхүүн сургууль бүрийн нэг кредитийн үнэлгээг “Оюутны гарын авлагаас” харах боломжтой. ДаТС-ийн 1 кредитийн үнэлгээ 2015-2016 оны хичээлийн жилд бакалаврын сургалтын нэг кредитийн үнэлгээ шинэ элсэгчдийн хувьд 56750, бусад курс 52210, магистр оюутан 85125, доктор оюутан 113500 төгрөг байна. Элсэж орсон оюутан бүрт сургуулийн захиргаа “Соронзон карт” олгодог. Энэхүү карт нь зөвхөн тус сургуулийн номын сан, бусад үйл ажиллагааны хүрээнд ашиглагдана.

Оюутны сургалтын төлбөрөөс гадна эрүүл мэндийн нэг жилийн даатгалд 6000 төгрөгийг сургуулийн дансанд хийнэ /үүнд даатгалын дэвтрийн хураамж ороогүй бөгөөд дэвтэр нээхэд 500 төгрөг нэмэгдэнэ. Оюутны эрүүл мэндийн даатгалыг сургууль нэгдсэн журмаар шилжүүлж, дэвтрийн хөтлөлтийг хийж үйлчилнэ/.

Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн сургалтын стандартад 13-17 кредитийн хичээлд суралцаж буй оюутныг хэвийн ачаалалтай оюутан гэж тодорхойлно.

Сургалтын төлбөр нь тухайн оюутны хичээлийн улиралд цуглуулахаар төлөвлөсөн кредитийн тоо буюу ачааллаас хамаарах ба нэг улиралд 21 хүртэлх кредитийн хичээл сонголт хийх боломжтой.

Жич: Хүндэтгэх шалтгааны улмаас хичээл эхэлсэнээс хойш 3 дахь долоо хоногт төлбөрөө багтаан барагдуулбал, хичээл сонголтын кредитийн нэгдсэн хугацаанаас хоцорч барагдуулсаны нэмэлт үйлчилгээний хураамж тухайн хичээлийн жилийн 1-р курсын 1 кредитийн 20%-аар тооцож нэмж төлнө. Үүнээс хойш сургалтын төлбөрийг хүлээн авахгүй ба тухайн оюутны суралцах хугацааг нэг улирал хойшлуулсан тухай захирлын тушаал гаргана.

Сургуулийн харилцах данс:

Сургалтын төлбөрийг Дархан-Уул аймаг дахь Голомт банкны 4301 068 352 тоот данс, Хаан банкны 5046 194 723 тоот данс, мөн сургуулийн кассанд тушаах боломжтой. Мөнгө тушаасан баримтаа сургалтын албанд авчирч өгнө. Мөнгө тушаасан баримтанд оюутны овог нэр, анги, код бүрэн байна.

Жич: Хэрэв хөдөө орон нутгаас банкаар дамжуулан сургуулийн дансанд төлбөр төлсөн тохиолдолд оюутан сургуулийн санхүүгээс төлбөр төлсөн баримтыг шүүлгэн тодорхойлолт хийлгэн сургалтын албанд авч ирнэ.