Барилгын материал судлалын төв

Барилгын материал судлалын төв нь 2000 онд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд байгуулагдсан.

Төвийн эрхэм зорилго:
Бакалавр, магистр, доктор оюутан, багш нарын эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, үйлдвэрлэл явуулах  үндсэн зорилготойгоор байгуулагдсан юм.

Материал судлалын төвийн үйл ажиллагааны гол чиглэл нь судлаач багш оюутан, үйлдвэрт ажиллаж байгаа мэргэжилтнүүдийн хийж байгаа судалгаа шинжилгээний ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, тэдний хийгдэж байгаа эрдэм шинжилгээ судалгааны ажлын уялдаа холбоог бий болгоход чиглэгддэг. Энэ ажлын хүрээнд дэвшилтэт технологи боловсруулан үйлдвэрт нэвтрүүлэх улмаар доктор, магистр бэлтгэх ажлын судалгаа шинжилгээний суурь бааз нь болдог.

Төвийн үйл ажиллагаа :
Төвийн үйл ажиллагаа нь дараах хоёр нэгжээс бүрдэнэ.

  1. Барилгын материалын сорилтын итгэмжлэгдсэн лаборатори
  2. Бетон эдлэлийн үйлдвэрлэл гэсэн үндсэн үйл ажиллагаа явуулдаг.

Тус төв нь бакалавр, магистр, доктор оюутан, судлаач багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулдаг үндсэн нэгж болохоос гадна Монгол улсын төвийн болон хойд бүсийг хамарсан барилга барилгын материалын үйлдвэрлэгчдэд мэргэжил дээшлүүлэх зорилгоор шинэ техник, технологи танилцуулах сургалт зохион байгуулах барилга, барилгын материалын чанар, аюулгүй байдлыг хангахад зохих хувь нэмэр оруулж байна.

Эрдэм шинжилгээ судалгааны хүрээнд хүрээлэн буй орчинд ээлтэй технологи боловсруулж зөвлөгөө өгөхөд төвийн үйл ажиллагааны чиглэл оршино.

Төв нь эрдэм шинжилгээ-судалгаа, сургалт, үйлдвэрлэл инноваци гэсэн үйл ажиллагааны үндсэн 3 чиглэлээр ажилладаг.

Барилгын материалын итгэмжлэгдсэн сорилтын лаборатори :

Барилгын материалын сорилтын итгэмжлэгдсэн лаборатори нь 2004 оноос хойш Монгол Улсын Стандарт Хэмжилзүйн Газрын магадлан итгэмжлэх зөвлөлийн 3 удаагийн магадлан итгэмжлэлээр итгэмжлэгдэж үйл ажиллагаагаа явуулж байна.

Тус сорилтын лаборатори нь орчин үеийн баталгаажуулсан техник хэрэгсэл тоног төхөөрөмж ашиглан мэргэжлийн өндөр түвшний инженер техник ажиллагсадтайгаар үндэсний болон олон улсын стандартын аргачлалаар барилгын материалын физик-механикийн 150 үзүүлэлтээр сорилт туршилт хийж чанарын үнэлгээ гаргаж өгдөг.

Үүнд:
Эрдсэн барьцалдах материал(цемент, гөлтгөнө, шохой), бүх төрлийн хүнд хөнгөн бетон эдлэл, төмөр бетон бүтээц эдлэл, барилгын керамик эдлэл, дулаан тусгаарлах материалууд, бүх төрлийн эрдэс түүхий эдийн шинж чанарын үзүүлэлтүүд гэх мэт.

Тус лаборатори нь барилгын үндсэн материал (бетон, цемент, шохой, гөлтгөнө, дулаан тусгаарлах материал, элс, хайрга, дайрга, барилгын чулуу, тоосго, керамик, хавтан гэх мэт) материалуудын физик, механик шинж чанарыг стандарт шаардлагын дагуу богино хугацаанд найдвартай тодорхойлж мөн барилгын даацын үндсэн материалууд (цутгамал бетон, төмөр бетон, хүнд бетон гулдмай, тоосго гэх мэт )-ын бат бэх, эвдрэл, ан цав үүсэлтийг эвдэхгүй аргаар орчин үеийн дэвшилтэт багажаар газар дээр нь 96-99%-ийн магадлалтайгаар вариацийн илтгэлцүүрийг тооцож тодорхойлдог. Эдгээр зөөврийн багажаар тодорхойлсон үр дүнгээ шахалтын прессний үзүүлэлтээр баталгаажуулдаг онцлогтой лаборатори юм.
2
3
3

Бетон эдлэлийн үйлдвэр :

Монгол Улсын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулах үүднээс явган замын хавтан, авто замын хашлага, явган замын хашлага, эко хавтан, энгийн нүхтэй блок, даацын нүхтэй блок мөн түүнчлэн захиалагчийн хүссэн бетон эдлэлийг зураг төслийн дагуу чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна. Уг шугам нь автомат удирдлагын системтэй, цагт 10-15 м3 бетон эдлэл үйлдвэрлэх хүчин чадалтай.
4
5

Хаяг:Цагаанчулуут-5, Дархан-Уул аймаг, ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн Сургууль
Шуудангийн хаяг: ш/х-918
Харилцах утас: 8989 5911, 9999 3153
Факс: 0976-7037 4455
e-mail: kh_janchiv@naver.com