Эрдэм шинжилгээний єгvvлэл бичих заавар

ШУТИС-ийн эрдэмтэн, багш, судлаачид, ахисан түвшний хөтөлбөрийн оюутны эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнг гадаад, дотоодын байгууллага, олны хүртээл болгон таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ” сэтгүүлийг жил бүр нэг дугаарыг эмхэтгэн гаргаж байна. Энэхүү эмхэтгэл нь олон улсын ном, сэтгүүл зүйн ангиллын ISSN-1560-8794 дугаартай болно.

Та бүхэн “БАГШ, ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БҮТЭЭЛИЙН ЭМХЭТГЭЛ” сэтгүүлд бүтээлээ хэвлүүлэхэд ШУТИС-ийн Эрдэм шинжилгээний бүтээлийн эмхэтгэл. /Эрдэм шинжилгээний  өгүүлэл бичих заавар/ гэсэн хаягаар орон эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага, өгүүллийн бичиглэлийн ерөнхий загварыг харна уу