Оюутны зөвлөл

Тус сургуулийн түүхэн товчоон

Дархан хотын хөдөлмөрчид, аймгийн удирдлагын хүсэлт үндэслэн МУТИС дээд боловсролтой инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх үйлчилгээг хөдөө орон нутагт өргөтгөх зорилгоор барилгын материал үйлдвэр технологи, барилгын материал үйлдвэр тоног төхөөрөмж, хар төмөрлөгийн  үйлдвэр технологи гэсэн мэргэжлийн ангийг материаллаг бааз, багшлах боловсон хүчний хамт Дарханд шилжүүлэх шийдвэр гарснаар 1991.02.28-нд МУТИС өөрийн бүрэлдэхүүндээ хөдөө орон нутаг дахь анхны сургууль Дархан технологийн сургуулийг нээсэн. 1992 онд Дархан технологийн сургуулийн оюутны зөвлөл анх байгуулагдсан.

Эрхэм зорилго:

ШУТИС-ийн Дархан технологийн сургуулийн оюутны зөвлөл нь  өөрийн сургуульд сурч байгаа нийт оюутнуудынхаа нийтлэг эрх ашгийг хамгаалж нийгэмшүүлэх, авьяас чадварыг нь илрүүлж хөгжүүлэх, тэдний тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө сургуулийн захиргаа болон бусад байгууллагатай хамтрах, нийт их дээд сургуулиудын дунд ямагт хамгаалагч байхын төлөө ашиглах нь бидний эрхэм зорилго юм.

Зорилт:

Сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж, оюутнуудынхаа эв нэгдэл , хүсэл эрмэлзлийг илэрхийлэх , өөрийгөө хөгжүүлэх , нийгэмшихэд нь хувь нэмэр оруулах оюутанд чиглэсэн үйлчилгээ нийгмийн хангамж, хөнгөлөлт урамшууллын тогтолцоог дэмжиж бий болгох. ДаТС-ийн оюутны зөвлөлийн дэргэдэх клубуудын үйл ажиллагааг   идэвхтэй дэмжиж, урлаг спортын олон арга хэмжээг зохион байгуулан нийт оюутнуудаа  хамруулах болно.

Бидний уриа:  Оюутан бүрийн хөгжил

Бүтэц, Зохион байгуулалт

Оюутны зөвлөл нь удирдах зөвлөл болон идэвхтэн 32 гишүүдээс бүрддэг. Өөрсдийн үйл ажиллагаа, чиглэл бүхий 5 албатай бөгөөд нэгдэн ажилладаг.

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА:

            Энхбаяр овогтой Билгүүн нь МЕТИ 4-р курст суралцдаг бөгөөд 2013 онд Олон нийттэй харилцах албаны гишүүнээр элсэн орсон. 2016 онд Оюутны зөвлөлийн даргаар сонгогдож үүрэгт ажлаа гүйцэтгэж байна.

ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА:

            Батмөнх овогтой Осоржамаа нь МЕТИ 5-р курст суралцдаг. 2015 онд Оюутны зөвлөлийн Соёл хүмүүжлийн албаны гишүүнээр элсэн орсон бөгөөд 2016 оноос эхлэн Оюутны зөвлөлийн ерөнхий нарийн бичгийн даргын ажлыг гүйцэтгэж байна.

ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН НАРИЙН БИЧИГ:

            Отгонбаатар овогтой Дулмаа нь АМБТИ 3-р курст суралцдаг. 2014 онд оюутны зөвлөлийн Соёл хүмүүжлийн албаны гишүүнээр элсэн орсон бөгөөд 2016 оноос Оюутны зөвлөлийн нарийн бичгийн ажлыг гүйцэтгэж байна.

Эрдэнэдалай овогтой Мөнгөншагай нь ЦС-ийн ангийн 1-р курсд суралцдаг. 2016 онд оюутны зөвлөлийн Соёл хүмүүжлийн албаны гишүүнээр элсэн орсон бөгөөд 2016 оноос Оюутны зөвлөлийн нарийн бичгийн ажлыг гүйцэтгэж байна.

ДаТСийн оюутны зөвлөлийн албадын үйл ажиллагааны танилцуулага

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes:

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>