ЭШХ эмхэтгэл

Эрдэмтэн багш, судлаач оюутнуудын бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, залуу судлаачдын эрдэм судалгааны ажлын арга зүйд ахиц дэвшил гаргах, харилцан мэдээлэл, туршлага солилцох, шинжлэх ухаан, инновацийн төсөл, санааг хэрэгжүүлэхэд бусад судлаач, ажил хэрэгч хүмүүстэй хамтарч ажиллахад тус нэмэр болох зорилгоор ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль судлаач профессор багш, оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эмхтгэн гаргадаг уламжлалтай.

Техник, технологи, байгалийн ухаан, хүрээлэн буй орчин, боловсрол, нийгэм, хүмүүнлэг, эдийн засаг, бизнес, удирдлага гэсэн чиглэлүүдээр 2014-2015 оны хичээлийн жилийн бакалавр оюутны эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэлүүд, магистрант оюутнуудын ЭШБХ-д тавигдсан илтгэлүүд болон профессор, багш нарын нийт 53 бүтээлийг эмхэтгэн хэвлэж /№ 02/164/ олны хүртээл болгоод байна.

Мөн ДаТС дээр уламжлал болон зохион байгуулагддаг хурлуудын илтгэл, судлаач профессор багш нар, хамтран ажилладаг судлаачдын бүтээлээр эмхэтгэлүүд гарган эрдэм судлалын ажлуудаа нээлттэй явуулах, сурталчлах зарчим барин ажиллаж байна.
Untitled-1

Эрдмийн цагаан мөр дэлгэрэх болтугай!
ДАТС-ийн ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes:

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>