Захирлын мэндчилгээ

Bataa zaxiral 1

Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь ШУТИС –ийн хөгжлийн бодлого, зорилго, зорилтыг хэрэгжүүлэн бүс нутагт их сургуулийн жишиг үйлчилгээг үзүүлж буй бүрэлдэхүүн сургуулийн нэг юм.
Манай сургууль 1991 онд байгуулагдсан цагаасаа хойш өөрсдийн оюуны чадавх, ажлын туршлагадаа тулгуурлан инженер технологийн салбарт олон улсын болон үндэсний түвшинд өрсөлдөх чадвартай инженерүүдийг бэлтгэн улс орны хөгжилд хувь нэмэр оруулж байна. Өнгөрсөн хугацаанд манай сургуулийн төгсөгчид монгол орны өнцөг булан бүрт инженер техник, технологийн салбарын үндэсний үйлдвэрлэл, эрдэм шинжилгээний байгууллагад үр бүтээлтэй ажиллаж төрөлх сургуулийнхаа нэр хүндийг өндөрт өргөж явна.
Бид зах зээлийн эрэлт хэрэгцээг мэдэрч, гадаад, дотоодод өрсөлдөх чадвартай мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэн, инновацид тулгуурласан оюуны бүтээлийг дэмжих замаар улс орны эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай инженерүүдийг бэлтгэх, сургалт болон үйлдвэрлэлд шинэ технологи дамжуулах шинжлэх ухааны үр ашигтай, тогтвортой үйлчилгээг үзүүлэх өндөр зорилт тавин ажиллаж байна.
Инженер, технологийн олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлж, шинжлэх ухаан, шинэ технологийг дэмжих, бий болгох тал дээр хамтран ажиллаж хамтдаа хөгжүүлцгээе.
Төрөлх сургуулиа хөгжүүлж, судалгаа шинжилгээ, сургалт үйлдвэрлэл, инновацид суурилсан нээлттэй их сургууль болох зорилт тавин ажиллаж байгаа нийт профессор багш, ажилтан ажиллагсад болон оюутнууддаа амжилт хүсье.

Дэлхийн жишгээр сурч, сэтгэж бүтээцгээе.

Хүндэтгэсэн,
Захирал
Доктор (Ph.D), дэд проф Ц.Батбаатар

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

You may use these HTML tags and attributes:

<a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>