Дэлхийн түвшинд өрсөлдөх чадвар бүхий, дээд боловсролын салбарын хөгжлийн шинэчлэлийг хэрэгжүүлэгч, үр дүнд суурилсан сургалтын аргыг нэвтрүүлсэн, суурь шинжлэх ухааны сургалтаар оюутнаа төлөвшүүлдэг тэргүүний хамт олон байх зорилгын доор доктор / Ph.D / Б.Ганболд тэнхимийн эрхлэгчтэй нийт 9 ахлах багш, 10 багш, 2 сургалтын мастер ажиллаж байна. Багшлах бүрэлдэхүүний 21% нь эрдмийн зэрэгтэй бөгөөд 60 гаруй хувь нь докторантурт суралцан математик, физик, хими, техник, боловсрол судлал, түүх, философи, хэл шинжлэлийн чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийж байна.