ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль нь МУ-ын төр, ШУТИС-ийн оюутны хөгжил, төлөвшлийг дэмжих бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн хүрээнд оюутны чөлөөт цагийг бүтээлч, үр дүнтэй өнгөрөөх, тэдний урлаг, спортын болоод бусад авьяас чадварыг хөгжүүлэх, эрдэм судалгааны ажилд татан оролцуулах замаар сурах арга барил, судалгааны арга зүй эзэмшүүлэх, бие даан ажил хөдөлмөр эрхлэн, амьдралаа авч явах арга ухаанд сургаж, зөв хүмүүжил, хандлага төлөвшүүлэх зорилгоор олон арга хэмжээ авч хэрэгжүүлж ирсний нэг хэсэг нь тэдний хэрэгцээ, сонирхлын дагуу байгуулагдан ажилладаг клуб дугуйлангуудын үйл ажиллагаа юм.
Энэ жил анх удаа клуб дугуйлангийн үйл ажиллагааг сурталчлах нэгдсэн арга хэмжээг тусгай хөтөлбөр, зохион байгуулалтаар хийлээ.
2015-2016 оны хичээлийн жилд судалгааны 15, судалгааны бус 12 клуб, дугуйлан /хавсралт/ тус сургууль дээр хичээллэж байгаа бөгөөд 2016 оны 02 сарын 18-ны өдөр 2015-2016 оны хичээлийн жилийн ДаТС-ийн клуб, дугуйлангуудын нэгдсэн өдөрлөг 2 үе шаттайгаар явагдлаа.
Нэгдүгээр шатанд клуб, дугуйлангууд нээлттэйгээр үйл ажиллагаагаа танилцуулан сурталчилж, бусад оюутан залуусаа элсэн хамтарч ажиллаж, хөгжихийг уриаллаа. Тухайлбал, “Тамирчин клуб” оюутнуудын биологийн насыг тогтоож, жингийн илүүдэл болон багадлыг тогтоон өгч, клубийн гишүүд өөрсдийн сурсан зүйлсээ сонирхолтой шоу хэлбэрээр үзүүлж оюутан сурагчдын сонирхлыг татав.
ДаТС-ийн ЭНБД-ын үүрэг болгосны дагуу судалгааны клуб, дугуйлангууд тайлан тавих тусгай хөтөлбөрөөр хоёрдугаар шатанд 15 судалгааны, 2 судалгааны бус клуб /өөрсдийн хүсэлтээр/ 2015-2016 оны хичээлийн жилийн намрын улиралд хийсэн ажлаа тайлагнаж, цаашдын үйл ажиллагаа, зорилго зорилтоо танилцууллаа.
Дэлхийн жишгээр сурч, сэтгэж, бүтээцгээе.
]]>